Урд шөнийн зүүдний амттай байсныг. Ойрд ер нь би нойр муу жаахан хэцүү байгаалдаа. Тэгсэн 5-р анги хүртэл хамт сурч байсан хүүхдээ зүүдэлдийм байна. Зүүдэнд орох болсон шалтгаан ч тодорхой. Бид 2 их найзалдаг байлаа. Хоббигоороо хүртэл. Хамтдаа мод услах, субботник хийх гэх мэт байнга л хамтдаа байдаг байж билээ. Би гэж тэмээ шиг амьтан нөгөөх маань жижигхээн хөөрхөн хүү. Сэмхэн инээчихээд л явж байдаг байж билээ. Ээж ямар сайндаа гэртээ тогтохгүй чи ямар хаашаан гэж их загинадаг байж дээ тэр үед. Тэр багийн дурсамж сэтгэлд нэг л тод нэг тийм гоё дурсамж минь байдаг юм. Гэтэл өчигдөр миний төрсөн өдөр болж байгаа бололтой. Ширээ тойроод зөндөө л хүмүүс. Санаанд оромгүй хүмүүс л ирцгээчиж. Энд тэндээс цугларсан. Саяханы нэг дүүгийн маань тоглолтон дээр хамт сууж таарсан дуучин Хулан хүртэл надад бэлэг өгөх гээд нээх хөөрхөн инээгээд зогсож байна шүү. За тэгээл бэлгээ аваал ширээ тойроод л тэврэлдэж үнсэлдээд байх юмаа, гэтэл нэг найз маань шивнэж байна шүү, хараа хэн ирснийг гээд харсан чинь өнөөх 10н жилийн найз маань. Миний баярлаж байгаа гэж. Тэвэрч аваад л, өнөөх маань нөгөө л даруухан инээмсэглэсэн хэвээрээ. Бас л над шиг баярлаж байгаа бололтой. Юу вэ худлаа хэлсэн хүнд 20 жил уулзаагүйм байна шүү дээ ккк. Тэгээд надаа бэлэг өгч байнаа, би бэлгийг нь хараахан задлаж амжаагүй, надад ч бас чамд өгөх юм бий гээд л хөтлөөд явах юмаа, тэрний нэг юм надаа одоог хүртэл байдаг юм. Өгнө гэчихээд өгөөгүй болохоор одоог хүртэл харамсдаг юм. Байнга л бодогдож байдын. Тэгээд бэлгээ задлах агшинд өнөөх муу нойр муу тухгүй байгаагын гайгаар сэрчихдэгийн. тэхдээ л үнэхээр гоё байлаа. Сэрсэн хирнээ л тэрний над руу харж байсан тэр харц. Жаахан хүүхдүүд бидэнд ямар юмны хайР сэтгэл байхав. Зүгээр л бид бие биендээ хэлж чадаагүй л болохоос үнэхээр сайхан найзууд байжээ. Одоог хүртэл санаанаас гардгүй жижигхэн хүү. Тэр харин намайг дурсдаг болов уу? Хаана байгааг нь ч олж чадахгүй юм.
1 comment:
Яасан хөөрхөн дурсамж вэ. Уншаад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөв.
Post a Comment