Thursday, November 29, 2012


Манай хүүхэд нээрээ элгийн элгийн юм их ярих болжээ. Хүүдээ дүү гаргаад өгөх юмсан. Нэг бодлын бушуухан гаргачихмаар, нэг бодлын жаахан байж байгаад гаргамаар ч юм шиг. Дүүтэй болох нас нь ч яг л болж байгаа лдаа, өчигдөр найзын хүүхдийг тэврээд сууж байсан хажууд ирчихээд л гарыг нь бариад л үнсээд л. Том болж байгаам даа миний үр нь. Ээж хүний хайр үнэхээр их юмаа. Яааж ч байсан хаанаас гардым бол гэмээр ямарч эргэлзээгүй их хайр ундарч байдаг. Өглөө хүргэж өгөөд орой албанаас нь авахдаа л хүүгээ саначихсан байх юм.

Муу нөхрөө хааяаа өрөвдөөд байх юм. Олигтойхон эхнэртэй суусан бол гэж бодох юм. Би ч их тааруухан эхнэр юм шүү дээ. Гэр орондоо юм хийдэггүй, хоол унд ч барагтай бол хийдэггүй, хувцас хунар ч угаадаггүй. Хаа очиж сайхан хадмуудтай таараад элдэв янзын байдалд орохгүй юм даа. Хайр нь удахгүй ээ, бага багаар эхнэр хүн болох гээд суралцаж л явна. Тэвчээртэй байгаарай. 2лаа хамтдаа төлөвлөсөн амьдарлынхаа төлөө тэмцэнэ.

Гадаа цас нэвсийтэл орчиж, үнэхээр гоё байнаа. Удахгүй шинэ жил болно. Нэг ийм төлөвлөгөө байнаа. Гарын 5н хуруунд багтах хэдхээн найзуудынхаа хүүхдүүдэд бэлэг тараах. Урд жилүүдэд бодож байсан ч хийсэн удаа байхгүй. Харин энэ удаад өчигдөр цалин буусан тул эртнээс бэлгээ авч тавих санаатай байна, сарын өмнө ккк. Тэгээд ханьтайгаа хүүгээ суулгаж аваад л нэгэн сайхан өдөр бэлэг тараана даа, сайхан монгол дээлээ өмсөж байгаад. Аа тийн бас эгч дүү нарынхаа хүүхдүүдэд J)

2 comments:

Тэмээчин бүсгүй said...

Удахгүй сайн эхнэр болчихноо хө.

Байгалиасаа эх хүн, эхнэр болчихоор чинь ундраад л гараад ирнэ.

Бэлэг тараах чинь ямар хөөрхөн еэн. Би бас бэлэг тараах хоббитой ш дээ кккк.

би said...

Тэгэх байх тэээн, охинтой болмоорийнаа