Зарим хүмүүсийн хувь заяа их хэцүү санагдах юмаа.
Энэ удаад бөөгийн талаарх бодлоо бичих гэсэн юм. Эргэн тойронд минь шинээр мэндлэж буй хэд хэдэн бөө бий. Би өөрөө хувь хүний зүгээс сонирхолтой санагддаг юм.
За тэгээд онгод сахиус гээч зүйлийг зарим хүмүүс хээр тэнэж яваа сүнсийг биеэндээ наачихдаг маягаар ойлголт ч байх шиг байна. Муу сүнс шүглэж адийн зүйл хийж явах хүмүүс байна лдаа. Тэр бол өөр хэрэг.
Ер нь л сахиус онгод гээч нь бидний өвөг дээдэс юм гэж би ойлгодог юм. За тэгээд цаг цагаараа л амьдарч яагаад болдоггүй юм бол.
Тэр хүмүүс тэр цаг үедээ амьдраад өнгөрсөн. Гэтэл яагаад бидний эргэж тойрч хийх хэлэх үйлийг минь сануулж хэлж байх ёстойн бол ч гэж бас боддог юм.
Ижий, аав гэсэн амьд бурхад хажуунаас минь харж хандаж, болгоомжлуулж сэрэмжлүүлж байхад гэх мэтээр хааяа бодно. Яагаад заавал одоо ингээд заавал хэн нэгэн дээр эргэж ирж үйл хийхийг шаарддаг юм бол гээд л. Энд нэгэн дүүгийнхээ хувь заяаг бодоод өрөвдөөд бичиглэж сууна лдаа.
Тэр дүү манай нөхрийн үеэл юм лдаа. Уул нь эхээс ихэр төрсөн юм. Үнэхээрийн адилхан охид байсныг би зурган дээрээс үзсэн лдээ. Нэг нь жаахан зөөлөн царайтай сахилгагүй төрхтэй. Нэг нь бол нилээн ширүүндүү ааштай царайтай. Намайг нөхөртэйгөө танилцдаг тэр жил ихрийн өрөөсөн харамсалтайгаар өнгөрсөн юм билээ. Эмч нарын буруу ч гэх юмуу миний ойлгосноор түгжрэл шахуу юм болов уу л гэж таадаг юм. Нөхрийн маань маш эмзэг сэдэв учираас асууж төвддөггүй гэх юмуу даа. Маш их хайрладаг байсан юм билээ лдээ.
Ингээд хөөрхий дүү минь хамтдаа ирээд ганцаараа үлдчиж. Байнга л гунигласан сэтгэлдээ нэг тиймэрхүү шархтай байгаа юм шиг мэдрэмжийг тэр дүүтэйгээ байхад мэдэрдэг юм лдаа.
Фэйсбүүкдээ байж байгаад л шаналсан, санасан зүйлс бичдэг юм. Тэр нь эр хүн байх гэх бодол огтоос төрдөггүй. За гэтэл тэр дүүг минь сахиустай болох талаар яригдаж эхэллээ. Тэр сахиус нь өөрийнх нь өрөөсөн тал болох ихэр нь болж таарч байх шиг байна. Угаасаа тэгээд ганц биш хэд хэдэн сахиус байна гэх. Дүү харин дургүй байна. Дүүгийн ээж ер н гэрийхэн нь нэгийг нь авсан одоо нөгөөг нь авах нь уу гэсэн байр сууритай ер нь шашин шүтлэг, иймээ тиймээ зүйлд итгэл үнэмшил бага хүмүүс лдээ.
Би бодох юм. Яагаад заавал ийм хэцүү хувь тавиланд унагаж байгаан бол энэ охиныг өөр хэн нэгнийг сонгож болоогүй юм боловуу. Том оо бүсгүй болсон хойноо нэгэн биеийн талаа алдаад зогсохгүй, одоо энэ тивийн үйлээс даваад тэнгэрийн үйлийг хийхийг шаардаж байдаг.
Миний өөрийн төрсөн дүүг бас сахиустай гэсэн. Хэзээ нэгэн өдөр бас л иймэрхүү асуудлууд яригдах байх даа манай гэр бүлд.
Энд би хуурамч бөө, энд тэндээс юм авчираад наадаг яадаг ийдэг талаар ярихгүй ээ. Тэр талаар дэндүү сайн мэддэг болохоор. Бас жинхэнэ бөө гэж ямар байдаг талаар мэддэг болохоор илүүг бичихгүй. Харин зүгээр л тамгалагдаж төрсөн тэдгээр хүмүүсийн өмнөөс шаналах шиг, өрөвдөх шиг санагдаад бичиглэж сууна.
Зураг гэдэг үнэхээр хүний бодит байгааг харуулдаг айхтар эд шүү. Бие муу ч юмуу, зуурдаар гэнэт өнгөрсөн хүмүүсийн өнгөрхийнхөө өмнө авхуулсан зургуудыг хархад шаал өөр байдаг юм шүү. Өчигдөр зураг үзээд сууж байтал өнөөх ихрийн өрөөсөн миний утсаараа авсан зураг гацаад ийм муухай болчихлоо гээд нэг зураг оруулчихаж харсан чинь, утсаараа дөнгөж аваад фэйсбүүкдээ тавих гэтэл гацчиж. тэгээд тэр чигээрээ орчихсон. Одоо ч эвгүйцмээр тэр зураг нүдэнд харагдаад байх юм. 4нүдтэй 2 хамартай 2 амтай болчиж. 2 захын нүд нь яг дүүгийн нүд, харин голын 2 бол яавч дүүгийн нүд бишээ. их ууртай цоргисон шаал өөр нүд. Дараа нь өөрийн нөгөө жинхэнэ гацаагүй зургаа оруулхад миний бодол бүүр ч батлагдах шиг. Энэ тэхдээ миний л бодол юм даа.

No comments:
Post a Comment