Wednesday, February 20, 2013

Сайхан нар мандлаа

Зээ сайхан өглөөний мэнд ээ гэж. Би гэж хүн сайхан идэж уусан хүн байнаа энд. Идэх юм харлаа ам руу орлоо, бодлоо идэх юм олж идээстэй ккк.

Нөхөр бид 2 хүмүүст хэлэхгүй гэж тохирсон тул хүмүүс мэдээгүй байгаа лдаа. Тэгсэн урд орой ээж маань хэлж байна. Охион, нөхрөө ирхэд /хань ижил маань хөдөө сар ажлаар явсан байгаа/ пэндийсэн юм сууж байвал муухай шдээ. Ийм орой идээд яааасан муухай ийн гэнээ.
Нэг инээд хүрээд нэг юу билээ гэж бодов.
Хөөрхөн ээж минь удахгүй охин нь сайхан мэдээ дуулганаа :))

Би боддог юм. Өнгөрсөн онд би маааш их бүүр аймшигтай их ажилтай байлаа. Одоо ч дуусаагүй. Гэхдээ шувтрах дөхөж байгаа лдаа. Маш том тендэрийн ажил байсан юм. Яг тэр ажлыг авсан тэр үед чи минь ирээд буцаад явчихсан шүү дээ. Ээж нь энэ удаа бүхий л тохироо бүрдсэн байгаа болохоор чамайгаа явуулахгүй ээ. Миний үр намайг хамгийн их ойлгодог хөөрхөн гүнж байгаа байхаа гэж итгэж байна.

Бүтэн жилийг би ангараатаж, нэг л тийм унжгар өдөр хоног аргацааж ажлын ямарч идэвхигүй, нэг л тийм хүсэл тэмүүлэлгүй өнгөрөөсөөр өнөөдрийг хүрсэн. Энийгээ би мэдэж байсан лдаа. Гэхдээ яагаад ч гэж бодсонгүй, хүссэнгүй. Зүгээр л тэгээд яваад л байлаа яваад л байлаа.
Аавындаа амьдарч байгаа гэж байсан даа. Тэгээд юу ч хийхгүй, оройдоо нэг хоол хийчихээд л яваад л байлаа.

Тэгсэн сая л нэг учир нь олдох шиг санагдаад. Би шаал өөр эрч хүчтэй, урдных шигээ болчихсон байгаагаа анзаараад байгаам. Ээжид нь одоо томоос том хүсэл тэмүүлэл зорилго байна.

Ээж нь энэ постыг л ганц оруулчихъя. Чамайгаа томрон томортол айдсаа давтал ээж нь өөр пост хийхгүй ээ :))


5 comments:

Piglet said...

Баяр хүргэе! Биеэ сайн бодоорой!

Anonymous said...

Za bayar hurgeye,orchlond 1 huurhun baby nemegdeh ni dee.Biyee bodooroi,bas baga ideerei eej ee.

Anonymous said...

Za bayar hurgeye,orchlond 1 huurhun baby nemegdeh ni dee.Biyee bodooroi,bas baga ideerei eej ee.

би said...

Bayarlalaa, baga idxiig xicheej bga kkk

Тэмээчин бүсгүй said...

Баяр хүргий. Биеээ сайн бодоорой.