Tuesday, February 5, 2013

Турахаар шийдэв :))

За урд өмнө бодож байгаагүй нэгэн зорилго урдаа тавьж үздэг юм билүү. Зун гэхэд 65 кг жинтэй болчихсон байнаа гээд, хихи.

Би ч одоо 68 байгаа юм. 71 байж байгаад 67-68 хавьцаа тогтчихоод л байгаа юм.
Гэвийн гэнэт л турмаар санагдав анх удаагаа.
Тэртээх оюутан байх он жилүүдэд 65 байдаг байлаа.
Тэр үедээ бяцхан тамирчин байсан ухаантай юм болохоороо илүү дутуу унжих юм юу ч байдаггүй байлаа.
Гэтэл одоо турсан ч гэлээ бүх мах булчих сул учираас их муухай юмаа :p
Би чинь аягүй өндөрийм болохоороо 65 хүрчихсэн байхад ч хангалттай тоо л доо. Яг нормалаасаа 2 кг бага гэсэн үг.
Би жин хасч үзээгүй лдээ урд нь.
Жин их байх бас их муухай юмаа.
Овортой, нэг л тийм харагдаад байгаам шиг санагдаад байгаам.
Бүүр тэгж хүмүүст тарган харагддаггүй лдээ.
Гэдэс унжих их муухай мэдрэмжинд их автаж байнаа ойрд.
Саяхан нэг найзтайгаа уулзаад бүүр л турмаар санагдлаа.
За тэгээд яааж турах талаар сайн бодоогүй л байна.

Эхний ээлжинд хөнгөн шингэн шөлтэй амархан шингэх хоол идэж байя гэж бодлоо.
Дараагын ээлжинд дулаарч байгаа тул дасгал хийе гэж бодлоо.
Уул нь нэг муу юм тамирчин ухаантай байсан юм болохоор гайгүй байх гэж санахын.
Гэхдээ үнэхээр идэвхитэй олон жил спортоор хичээллэж байгаад орхисон болохоор нэг л юм хийх хүсэлгүй болчихдог юм байна.
Сэргээнэ дээ чамайг.

Өөр төлөвлөгөө одоогоор алга байна :))
Удахгүй мисс болсон талаараа мэдээлэл оруулах сайхан өдөр ирэх байхаа.

4 comments:

Piglet said...

Турах бишээ арьс булчингаа чангаруулж жингээ барьна гээчээ. Амжилт!!!!

Тэмээчин бүсгүй said...

Спортын хүн бол дороо чамбайгаад ирнэ дээ. Би бас булчингаа чангаруулах санаатай ва ха ха ха ха ха өнөөдрөөс эхэлсэн кккккк. Зун боллоо ш дээ тээн.

би said...

Хаааарин тххх, гэхдээ спорт гээчийг бүр мөсөн орхиод 5 жил болчижээ. Тэгхээр нэг л тийм лазан хүсэл тэмүүлэлгүй ч гэхийнмуу тийм болчиж. Дулаархаар явнаа сайхан

би said...

Удахгүй майр боди хүүхэн болсноо гайхуулнаа