Tuesday, March 5, 2013

Аар саархан сонин

Зөө баахан эмчилгээнд дарлуулаад сууж байна дөө би гэдэг хүн. Уухгүй бол болохгүй бололтой. Уужил байхаас. Уйлмаар ч юм шиг, нэг л тиймхэн сонин болж ирээд л гөлийх бололтой юмаа. Яаасан ч яаахав дээ гэж бодогдоод. 4дхэд дахиад нэг үзүүлнэ дээ.

Гадаа дулаараад сайхан байна шүү. Хүү бид 2 хэлхэлдээд л муудаж сайдаад л, нялуураад л сайхан л байна дөө. Манай хаан удахгүй ирхээр сайхан даа. Хааныгаа байхгүйд бас л хэцүүхэн байна шүү. Бүтэн сар гэдэг яааасан удаан байдаг юмбэээ. Тэр хөдөө ажилдаг нөхрүүдтэй хүүхнүүд бол ёстой хэцүү юм байнаа. Гэр бүлийн маргаан асуудал ихтэй байх нь ч аргагүй юм байна. Хамтдаа хөдөөнөө ажиллаж амьдарвал юу ийн гэхээс.

Зөөө энэ ажилаа онц сайн дуусгачихвал ч дээшээ хараад хэвтчихмээр байна шүү. Миний хүү бас том л эр болж байна даа. Ээж нь тэвэрч болохгүй болсон гээд хэлчихсэн байсан юм. Гэтэл өчигдөр гутал нь холгоод өлмий дээрээ яваад байхаар нь за ээж нь тэвэрчий гэсэн чинь үгүй ээ ээжээ гээд өөрөө явсаар гэртээ ирлээ. Хүүдээ хайртайм байгаан. Агаа болох гээд их хичээж байгаан ээжийн хүү чинь.

1 comment:

Тэмээчин бүсгүй said...

Харин тиймээ. Монгол хүүхнүүдийн хатан ухаан гэдэг л тийм агуу байх.

Биеэ сайн бодоорой хө.