Wednesday, March 13, 2013

Амьдралын хэв маяг, хэвшил

Хүнд ер нь амьдралын хэвшил гэдэг зүйл ямар чухал болхыг өдий 60 тал гаран насандаа ойлгоогүй явж байна гэдэг тун тааруухан хүний шинжэээ тиймээ.

Авгай хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн, ажилгүй, ааштай, шунаг, хэрүүлч өөр юу юу гэлээ дээ тийм хүнийг хэлдийн гэсэн шдээ. Би нэг тэр зүгийн хүн л болж таараад байгаа юм. Бүүр нэг үг гээж үзэх юмсан гэж бодхын заримдаа хихи, заавал нэг тайлбар хүнд хариу хэлжил байдаг. Ээж аав, эгч дүү хэнбэгуайд ч байсан хариулт нь бүүр нэг бэлэн шүү. Ёстой нэг муухай. Дуугай өнгөрчиж нэг болноо доо. Ээжид орой ирхээр нь хоолыг нь халааж өгч байтал ёроол нь жаахан түлэгдэхгүй юу, тэхдээ хоол нь биш. Тэгээд тавгалж өгчихөөд сууж байтал ээж орж ирээд юуун түлэнхий үнэртээд байна, юм хум түлээд байна уу гээд л шалгалт хийхгүй юу. Тэнгүүт өө харин хоолоо түлмээр санагдаад л гээд л амнаас гархын. Энэ муу амыг уу. Энэ бол зүээээр л жишээ. Үүе ээ би уул нь шаал өөр юм бичих гэж байгаа байхгүй юу хихи.

За амьдралын хэвшил гэж үнэхээр чухал нэг зүйлийг бүүр нэг хүсэн хүсэн санан санан, зорилт тавин барин заавал хэвшүүлхийг үнэхээр мааш их хүсч байнаа би. Би ер нь нилээн залхуу залхаг нөхөр лдөө. Өөртөө ер нь гэмшмээр зан олон байгаа юм. За өөрийгөө муулаад ч яаахуу. Одоогоор өөртөө огт хэвшээгүй зүйлсийг тун удахгүй тусдаа гархаараа хэрэгжүүлнэ гэж бүүр ам өчиг өгөх гээд эндээ бичээд байгаа ухаантай юм.

1. Хувцасаа бүгдийг нь 7 хоног, сараар нь индүүдэж тавих. Үүний тулд надад бараг л дан өлгүүртэй том том шкаф хэрэгтэй гэжугаа. Нөхөр бид 2 энэ тал дээр санал маш их нийлсэн хихи. Би хувцас индүүдэх туйлын дургүй хүн байгаа юм, гархынхаа өмнө хам хум. Гэтэл нөхрийн хувцас зарим цамц эдр лайтай индүүдлэг авдаггүй зүйлс байнаа. Угаасаа тэхдээ эхнэр хүн заавал индүүдэх ёстой ч юмуу гүй муу бөө мэд. Гэхдээ сүүлийн үед ер нь индүүдээд л өгчиж байя дөө хөөрхий гэж бодоод байдаг болоод байгаан. Гоя хувцаслаад явхаар сэтгэл санаа өөдрөг сайхан шүү дээ тиймээ.

2. Бидний орох шинэ байрны эргэн тойрон гүйчихмээр харайчихмаар газар бас тааруухаан, гэхдээ уул толгод гайгүй ойр учир, оройдоо заавал нэг гүйж хэвшинэ гэж бодож байгаа. Үүнийгээ бүүр үндсэн ажил болгоноо. Хүүхэд залуус цугладаг сургуулийн хашаа машаа олдуул тэнд гүйж байгаагаар өөрийгөө төсөөлөөд сууж байна шдээ би ккк. Тээд тэрүүгээр нэг сурталчилгаа хийгээд хүмүүсийг уруу татаад хамтдаа гүйж байна гэж бодож байгаа.

3. За энэ их инээдтэй мөртлөө зайлшгүй хэвшүүлэх ёстой нэг зүйл байнаа. Энэ бол гоо сайхны ширээ сандал авч, тэрүүн дээрээ тавих гоо сайхны хэрэглэл авах, мөн тэдгээрийг хэрэглэж дуусгаж байх онц чухал нэг шаардлага байна. Гүй ээ нээрээ ядаж тогтмол тос түрхээд, ядаж уруулаа өнгөлөөд сурчихмаар л байна шдээ тэ. Дандаа хатаж омголтсон уруултай хүүхэн яваад байхаар бас аягүй муухай байдаг юм шиг байнааа. Хүү маань ээжжээ энийг хуулчих уу гээд л татдаг болсноос хойш аягүй их анзаарч байгаа хихи.

4. ......

За энийг дараа нэмж бичнээ.


4 comments:

Piglet said...

Юм индүүдэх гэж нээрээ хэцүү ажил шүү. Хувцасны шкафны төсөл ямар их таалагдаваа. Би залхуу юм болохоороо жилийн 4 улиралд хувцасаа далд хийж ил гаргах гэж наян юм болдогийн. Тэгээд улирал бүрт зориулсан хувцасны өрөөтэй болноо гэж мөрөөддөг. Одоо бол өвлийн хувцасаа далд хийх гэсээр байтал зун дундаа орчих юмаа хэхэ.

Unknown said...

ээжээ энийг чинь хуулчих уу байхдаа яахав дээ хэхэ. миний уруул бас аягүй их тэгдэг байсан. одоо зүгээр. ус их уух зүгээр тэгээд Intensive гэдэг хөх тагтай шар хайрцагтай вазелин бол маш сайн

би said...

Хүүе ээ, тэр уруул өнгөлөгч нтр чинь байнаа, түрхэж сурахгүй байж байтал хугацаа нь дуусаад байнаа.

Манай найз ямар сайндаа төрсөн өдрөөр аймаар үнэтэй уруулын будаг авч өгсөн, түрхэж байгаа юуу ммммхан гээл ёооо санааа зовмоор юм

би said...

нөгөө нэг эвхдэг нтр шургуулга бараг хийхгүй гэж бодоод байгаа шд, шууд шууд л өлгөөд өлгөөд явчихна. Нөхөртөө бас хэлээд байгаамаа чи нэг том шкафтай би нэг, хүүдээ бас нэг шкафтай тэ гэсэн чинь бас мммхан яг зөв гэсэн