Өглөө сайхан эхэллээ, өнөө муу жаахнаагаа дурандуулаад. Жаахан айж л байлаа шүү. Гэтэл бүүр гар хөл, хуруунууд нь хүртэл гараад ирчиж ийм жаахан дээрээ, хамаг юм нь харагдаж байна гээч. Өөрийн эрхгүй л инээмсэглээд л сайхан байлаа. Зүрх нь түг түг түг гээд л хурдан цохилж байна. Гэснээс би сая бараг сар шахуу гармоны эм уулаа, тэрэндээ их санаа зовж эмчээс асууна даа гэж бодож байгаад баярласандаа болоод асуулгүй гараад ирчиж. Бас ч үгүй удаан хүлээж өндөр төлбөр төлсөн юмсан. Сайн асуухгүй гэж өөрийгөө зэмлэв. 5 сар хүрхээр нь дахиж нэг ирнээ гэж бодлоо.
Гэснээс урд шөнө нохойнд уруулж хазуулаад үхэнгээ алдлаа. Ар нуруунаас л аймаар л урж тасдлаа, онцлог нь өвдөлт бараг мэдрэгдсэнгүй. Уруулж эхэлж байхдаа юу гэж бодсон гээ, би их айж орилбол хүүхдэд муу, тонус өгнө өөр яаана яааана гэж бодоод биеээ сул тавьж орилж хашгиралгүй уруулж байх юмаа. Тэрүүхэн хооронд үр зулзагаа бодоод амжсан гэжугаа. Тэгээд нилээн юм болж байж л сэрлээ. Гэхдээ огт өвдүүлэхгүй жаахан хорсгож урсан нохойнд бас их талархсаан. Надтай тоглох гээд байхад нь би тоохгүй байснаас л урчихсан юм.

2 comments:
jaahan setgel tavgui l bna daa havar tsag tegeed bie davhar bolohoor jaahan hyamraad baigaan bailgui dee hordlogo ugch baigaa bol bas hool undnaasaa bolood baij magad udurtuu sain hudluud baival shunu ynz buriin zuud zuudleh n gaigui baih taltai
Харин магадгүй ээ, тэгээд өглөө үүрээр эсвэл шөнө сэрчихвэл эргэж унтхад жаахан хүндрэл учирч байна бусдаар бол гайгүй ээ.
Post a Comment