Sunday, April 7, 2013

Бүрхэг тэнгэр бүрхэг тэнгэр бүрхэг тэнннннннгээээээээээээээээээээээээээээээр

Сэтгэл санаа гэж ёстой хогон дунд хэвтэх шалны алчуур шиг байна дөө, нээх сайхан сэтгэлээ сэргээх юмсан.
Урдны хөгжилтэй цовоо хүн хаачваа, энэ удаад нээрээ ёстой нээрээ ийм ч болох гэж дээ, өмнө иймэрхүү зүйлийг яаж даван туулсын бол?
Бүүр гайхаад байхын. Энэ удаад бүүр арай дэндлээ. Хаанаас гардаг уур уцаар, гомдол, цөхрөл вэ,...
Тэгээд өнөө муу тэнэг эмэгтэй хүний элдэв шалдав ааш аяг бүүр салдгүй шүү. Уул нь урд нь иймэрхүү зүйл мэдрэгдвэл за өнөөх нь эхлэх нь гэсхийгээд өөрийгөө хазаарлаж дөнгөдөг байлаав шүү даа.
Гэтэл одоо яаав. Бодохын төдийд нилбусу гоожиж, цээж хөндүүрлэнэ. Шалтгаан нь бас тодорхой бус хаха.
Үл ялиг зүйлийг л хэтрүүлээд байгаагаа өөрөө маш их гайхна.
Өштөр ажлаасаа болж аавдаа загинууллаа. Тэгээд үмбүү царайллааа. Би заавал хийнэ, аав авч хая, үгүй заавал хийнэ, дуугай авч хая.
Тэгсэн чинь л өнөөх хамаг цус чинь тархи толгой рүү юүлэгдээд нүүр минчийн чинэрч, хоолой боож, зангирч нтр.
Энэ одоо нээрээ юу вээ. Хүнийг бас ийм болгож болохгүй шдээ нээрээ. Зүгээр л биеийг нь өөрчлөөл болооздээ, заавал ингэж сэтгэл санаагаар давхар хямраах хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу хаха.
Надад өөрийгөө маш зөв аргаар амархан тайвшруулах арга зааж өгөөч хүмүүсээ, өөрөө өөртэйгөө ярих, байдлыг дүгнэхийг хүсэхгүй байнаа. Юуг ч зөв буруу гэж бодохгүйгээр зүгээр л сайхан релакс зөвхөн релакс гээл суужаах тийм зүйл байна уу таминээ. Надад наанадаж туршаад үзчихээр цаг зав зарцуулахгүй арга 10аад хэрэгтэй байнаа, тэрнээс олон байсан ч болно. Тэгвэл бүүр сайн байнаа.
Ажил аймаар их байгаа, би юу ч хийгээгүй байгаа тул цаг зав зарцуулах зүйлсийг хийж амжихгүй.
Найзуудтайгаа уулзаад нэг л бүтэхгүй болсон байна лээ ккк. Нэг нь төрсөн, нэг нь удахгүй төрнө, нэг нь болохоор нөхөр хүүхдүүд гээд гарч чадахгүй ккк. Эрэгтэй андууд гэхээр нэг тийм өөр болчихсон байна лээ. Тээл уулзах ч хүнгүй шаал миа юмаа нээрээ.
Яджаатал хурдан дулаараасай.
Би ажлаа хэрвээ дуусгаад хэвлээд тавьчих л юм бол хаа харсан зүг рүүгээ зугаалаад ёстой явж өгнөө, бүтэн сараар амарсан ч яаахуу ккк.

9 comments:

baidag l negen said...

unt nom unsh esvel saihan hatuu tamhi har coffee 2 l bna daaa uur arga alga minii ene arga ch butehguil deee

би said...

Kkk, ter 2g xereglej boldog ch boloosoi gexgvi yu.

Anonymous said...

za aa ohintoi boloh ni.

би said...

Хүүе ээ, хэн гэдэг ачтай буянтай хүн нь миний хүслийг мэдээд байнаа ккк
Гэхдээ эрүүл саруул байвал аль нь ч яахуу дээ.

Unknown said...

хүүе чи яг над шиг болсон байшд. би сар гаруй ийм байгаад саяхнаас зүгээр боллоо. хар аяндаа уур цөхрөл хүрээд юу ч хиймээргүй гөлийгөөл сууж баймаар, ер нь ч суусан дөө суусан. тэгээд гарахаараа шал худлаа инээчихээд л, гэртээ болохоор үхтлээ уурлаал...
уг нь би ном уншаад зүгээр болчихдогийн, номоо ч харахаас дургүй хүрээд байсын. тэгж тэгж залхаад номоо уншив. тэгээд аажимдаа зүгээр болов. гав ганцаараа баймаар санагдсан, гав ганцаараа аль болох байхыг ч бодсон, гэртээ бүгээл. тэгээл гайгүй, тэгээд янзан бүрийн жимс шоколад идмээр болсон, идсээн идсэн. шоколад нэгийг идээд ходоод сонин оргиод дургүй хүрчихсэн. харин өдөртөө л хэдэн мянгаар нь янз янзын жимс авч ганцаараа гэх нь ч хаашаан, ихэнхийг нь өөрөө идсэн...

Unknown said...

дэлгүүр хэсч стрессээ тайлдаг хүүхнүүдийг бодвол харин ч гайгүй жимсэнд хэдэн төг үрсийн болов уу гсн...

baidag l negen said...

Er n blogoor dan busguichuud baihiimaa bi garig anduuraad tenej yvahiin
gesnees davhar bietei hun ingej baigaad shilerdeg gesen

би said...

Хүүе тэгсэн жирэмсэн эмэгтэй гармоноос өөр шалтгаанаар бас ингэж уурлаж бухимдаж их мэдрэг болдог гэж юм бас дууллаа.
Ойрд нээрээ өөрийгөө дарж амьдрах гэж бас л хөөрхөн юм болжээшдээ ккк.
Ном уншаад харин нэмэргүй байгааз.
Орой очоод л бараг унтхын, тэгээд л нэмэргүй ккк :p

би said...

Байдаг л нэгэн минэээ, эрчүүд зөндөө шдээ.
Би нь шилрэх хаа байсын. БОлоогүй ээ :)