Thursday, August 15, 2013

Тэр ерөөл бат оршиг ээ

Хэн ч надад саад болохгүй байгаа ийм өдөрт үнэхээр дуртай, бүүр маш их. Хамгийн сүүлд хэзээ ийм өдөртэй таарсан аа санахгүй байна. Магадгүй, бараг сүүлийн 10н жил юмуу, ккк арай л хол хэлэх шиг ч бараг л үнэнд дүйцэх байх.
Зуны амралтаа хөдөө өнгөрөөдөг байсан тэр өдрүүд оюутан болсон цагаас хойш ганц нэг жил л үргэлжилж билээ. Хөдөө яг л ийм өдрүүдэд, өглөө эртлэн босож үнээгээ саачихаад, дараа нь жижиг гэртээ сүүгээ хөөрүүлээд зогсож байх даа, галд аргал нэмээд сууж байх даа, зуухны аманд суунгаа дуртай номоо уншиж, гэрийн үүдээр мананд автсан Хангайг ширтэн суух тэр мэдрэмж үнэхээр сайхан. Үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгалан, өөрөөрөө байх мөч минь байж.
Харин өнөөдөр ажлынхан маань хөдөө явчихсан. Би өрөөндөө ганцаараа, дуртай киногоо үзэнгээ, зөөлөн борооны дуунд сэтгэл баясаж сууна, уйтай юм шиг ийм өдөрт яагаад ингэж их гэгэлзэж, баяр баясгалантай болдог юм бол. Ээжийн өглөө өгч явуулсан 5л усны савтай айраг талдаа орчиж, ганцаараа л уугаад сууна даа. Ээжийн тонтгор хүү тонтгоноод л ээж ээж, айраг гоё тиймээ гэж байх шиг байна ккк. Ээж шигээ айрагны хүүхэд гарах байх даа.
Дараа, дараа, гэхдээ удахгүй намрын навчис хийсэж, бага зэрэг салхитай гэсэн хэдий ч зөөлөн бороотой өдөр удахгүй ирнэ. Тэр өдөр дахиад уулзахын ерөөл тавъя :)

1 comment:

erhtsas said...

Надад ч бас хурц нар ээсэн өдрөөс илүү бороотой сэрүүхэн өдөр эрч хүчтэй сайхан мэдрэмж төрдөг юм бас би цасанд үнэн голоосоо дуртай, цастай өдөр ч бас сайхан шүү.