Зааа бухимдуу өдөр үргэлжилж байх шиг. Юунд ч юм бухимдаад байх юм. Ядарч байгаа хэрэг байж болох юм. Урд нь би өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. 5-6 дэвтэр дууссан. Тэр маань их хэрэг болдог байсан шиг. Ууртай, гомдолтой, баяртай, хөөртэй бүхий л зүйлээ бичдэг. Болж байгаа болохгүй байгаа, хиймээр байгаа гэх мэтээ бичиж үлдээдэг, дэвтэртэйгээ ярьдаг байж. Тэндээс гарц олдог байж. Бичээд л явж байтал аа нээрээ тийм шдээ, ингэхэд л болчих юм байна гэх мэтээр бодож төлөвлөдөг байсан юмуу даа.
Блогт юмаа бичиж тэрнээс бас арай өөр юм. Гэхдээ огт бичихгүй байснаас хавьгүй илүү, бүүр хэд дахин илүү. Тийм болохоор ингээд ч болох нээ бичих боломжтой доо талархая :)
Нөхөртөө аавуудын баярын мэнд ч хүргэсэнгүй. Тэрэнд минь төрсөн өдрөөс өөр баярлаад байх баяр ховор гэж бодсон хирнээ л бухимдалдаа таг дуугай суусаар өнөөдрийг хүргэчихээд ажил дээрээ сууна би.
Амнаас нь ам унах гэж байсан юм байх даа чааваас :p
Тусдаа гархаараа чамдаа хамгийн сайхан аавуудын баярыг хийж өгнөө. Надаас ядаж мэнд хүлээсэн гэдгийг хайр нь мэдэж байгаа. Муухай ааштай цүндгэр хүүхнээ уучилаарай :(
Би ханиад хүрсээн, нусан буу болчихоод сууж байна. Хадам ээжид бас жаахан уур ч хүрэх шиг. Яг уур хүрээд байгаамуу гэхээр үгүй ч юм шиг. Нэг тийм бухимдалдаа болоод элдвийг бодоод байх шиг. Хүүг минь харж байгаа юм лдаа. Уул нь ээж хүүг харах нь хүүд минь хэрэгтэй л байх. Гэхдээ би бол хүүгээ хувийн цэцэрлэгт өгдөгсөн үү, яаж ийгээд өөрсдөө болгоод байх сонирхолтой байсан. Даанч би хүүгээ амралтаараа харнаа гээд өөр дээрээ авсан юм. Энэ зун хүү минь ханиаднаас салсангүй ээ. Би өөрөө харж чадахгүй байгаа болохоор эмээ яаж ууж байгаа яагаад сайн эдгэж өгөхгүй байгаа зэргийг нь хэлж мэдэхгүй байна. Уул нь бол дээд зэргээр сайн хардаг лдаа. Миний хүү юу нь болохгүй болоод эдгэхгүй дархлаа сул байгаа юм бүү мэд. Тэгээд хүү дээрээ очиж хоноод өглөө нь явдаг юм уул нь. Тэгээд та 2 битгий ир гээд байх нь хэцүү юмаа. Хүү намайг хархаараа эрхэлдэг болохоор тэрэнд тэгээд байх шиг. Хамт байхгүй бйагаад байгаа болохоор бид 2 жаахан нялуурна лдаа. Намайг хархаараа гонгинох гэх мэт. Гээд яахав дээ хүүхдийн л зан шдээ. Надтай байдаг байх даа бол гайгүй шдээ, эмээгээ хараад л гонгиноно гэх мэт. Тэгхээр энэ бол тухайн байдлын л асуудал мэт.
Тэгсэн өчигдөр очисон чинь бие нь өвдсөн бололтой. Ээж ер нь жаахан бие муутай лдаа. Тэгээд эм тан ууж байгаа юм. Тэрэндээ сульдаад ядраад байгаа бололтой. Яг энэнд л би зовдог байхгүй юу. Уул шугамандаа бол ээж амралтаараа өөрөө өөрийгөө сайхан сувилаад, амралт рашаан гэж яваад яг өөрийнхөөрөө амарвал өөрт нь хэрэгтэй бидэнд ч сайхан. Гэтэл бидэнд туслана гэж зүтгэсээр өөрийнхөө биеийг өрөөлийн санааг ингэж зовоох хэрэг байдаг ч юмуу гэж бодох юм. Залуу хүн, 2 хүүхэд нь гараас гарчихсан нэг нь тусдаа амьдрал зохиочихсон одоо яг өөрөө сайхан жаргадаг нас нь шүү дээ. Би ер нь үр хүүхдээ өөрсдөө болгоно гэж л боддог байхгүй юу. Өөрийнхөө аав ээжээр ч харуулдаггүй хүн. Тэгээд өөрөө болгочихоё гэхээр бараг хүүхдээ бодсонгүй гэх нэр зүүх гээд аргагүй хүүхдээ харуулах юм. Эргээд бие хаа нь өвдөөд хүнд байгаад байгааг нь хархаар сэтгэлд их дарамттай байх юмаа. Хөөрхий минь сайхан сэтгэлийг нь бодоод элдэв үг хэлчих вий гээд гүрийхээр өөрт бас тамтай юмаа. Гэхдээ ч би ээжтэй өөрийн ээжтэйгээ л адил бараг л илүү анхаарал тавьдаг гэхэд хилсдэхгүй. Тийм дээ ч тэр үү өөрийнхөө ээжтэй байгаа мэт хаа хамаагүй хааяа ярьчихнаа. Дараа нь намайг юу гэж бодсон бол гэж хааяа бодох л юм. Гэхдээ ер нь багтай харьцдаггүй болохоор сэтгэлд амар л байдаг. Дуртай бол дуртай байгаагаа харуулж дургүй бол дургүй байгаагаа харуулж гэх мэт бидний харьцаа.
Өглөө хүү бид 2 тэврэлдэж үнсэлдээд баяртай гээд салдаг юм. Өглөө хүүг унтаад үлдхээр нь би жаахан хоргодоод ээж зүгээр зүгээр та 2 яв гээд байхаар нь явсан чинь сая араас залгаж байна. Хүү би таныг баяртай гээгүй гээд уйлж байна. Тэрэнд бас уур нь хүрсэн бололтой. За бүү мэд ээ. Орой ирээд хэрэггүй гэж залгах биз. Хүүг ингээд нялцайдаг болохоор хүүхдийн зан эвдээд гэж бодож байх шиг. Гэвч би ээж нь шүү дээ. 3лаа тусдаа амьдардаг байхад хүү ийм зан гаргадаггүй л байсан байхгүй юу.
Өөрийн гэр оронгүй энэ 1,6жил бид 3 сайхан ч саар ч байлаа. Мэдээж амьдралд гарч болох л зүйлсийн нэг. Би өөрийгөө гайгүй байна гэж бодож байсан ч 2 талд айлд ер нь их хямраад байсан бололтой. Нөхөр л хурдхан байр ашиглалтанд ороосой гэхээр юуун сүртэйн бэ, удахгүй орхын хооронд 3лаад харин ч амар байна шүү дээ гэж хэлж байсан ч дотроо өөрт байсан хэцүүг дарж байсан бололтой.
9,1 хурдан болоосой. Аав ээж хүү 3 тусдаа гарна. Хүү минь эмээгээ чөлөөлнө. Заа за, арай дээрдэх шиг. Үлгэр дотог шиг их юм биччиж.

No comments:
Post a Comment