Monday, January 27, 2014

Диун диун диун

Зээ нарлаг сайхан мөртлөө яааааас хүйтэн аймар өдөр вэ. Хажуугийн дэлгүүр орох гэсэн хөлдөх гэжийшд.
Цагаан сар болох гээд гоё байна дөө.
Би гэдэг тарган өндөр шар хүүхэн цагаан сарын дараагаас турнаа л гэчихсэн сууж байгаа.
Жирэмсэн болохдоо 72 байсан дээрээ нэмээд 17кг нэмсэн гэжуугаа.
Төрөөд 3 сар хагас болчиж. 73,5 байнаа. Уул нь бол нормаль жин бол 67 л доо ккк.
Тэр болтол бас л хол харагдаж байна шүү.
Гэхдээ турнаа. Гэдэсний булчингын зураг нийтлээд суужийвал яааааая тэр чинь би шүү ккк
Гэдсээ л бөөн булчин болгочихвол ч аюулын хүүхэн болох гээд л байна даа.
2 дох дээрээ бас энэ гэдэс гүзээ гэдэг чинь тийм ч амар алга болчихдоггүй эд байна өө.

Өнөө хүүхний сэтгэл санаа хогийн саванд хэвээрээ л. Өчигдөр томоохон хэмжээний жүжиг нэгийг тавилаа. Өөртөө ч хэлэх үг алга дөө. Ёстой хогийн саван дотор гэвжийхдаа таарсан юм л гэж бодоод сууна.
Энэ өнөө айхтар жирэмсний дараах хямрал нь юмуу эсвэл би угийн ийм т1 хүн үү бүү мэд. Уул нь өөрийгөө харьцангуй гайгүй байна гээд л баясаад байсан бас хямраастай л байгаад байгаа юмуу дөө бүү мэд.

Уул нь бичих юм зөндөө л байх юм. Бичих юмандаа дургүй хүрээд бас бичихгүй ийн.


1 comment:

Тэмээчин бүсгүй said...

Энэ эмэгтэй хүний бие хаа энэ тэр чинь ээж эмээгээсээ уламжлалтай байдаг ч гэнэ үү тийм юм сонслоо ккккк.

Хүмүүс төрчөөд жилийн дараа ч гэсэн хямраал байхад найз минь 3 сар болж байгаа юм чинь хямралгүй яахав дээ.