Wednesday, October 15, 2014

Гутрааски

За сэтгэл санааны гутралд автааски.
Өглөө нөхөртэйгөө өчүүхэн зүйлийг уулын чинээ болгож муудалцав. Хар өглөөгүүр шүү.
Ажил дээрээ иртэл хамт ажилдаг аав шиг ахын минь эхнэр өнгөрчиж. Нэг хүү нь өнгөрсөн үлдсэн ганц нь тусдаа гарсан. Муу ахыгаа өрөвдөөд баахан уйлчихав.

Гутралд автхаараа заримдаа хачин амиа бодол орж ирэх юм.
Гав ганцаараа байсан бол амар байжээ гэх. Нөхрөө ч хүүхдүүдээ ч за тэгээд бусад хүмүүсийг ч зовоож байгаа шалтгаан би юм шиг.

Найз нөхөддөө ийм зүйл ярихад хэцүү байдаг юм. Бүгд заагч, зөвлөгч болчихдог. Уул нь яг ийм үед сэтгэл засал чухал болохоос аав ээжийн минь хэлээд өгчих зүйлсийг найз нөхдөөсөө сонсох үнэн утгагүй санагддаг юм.

Би ч бас найзуудыгаа сэтгэл санаа тавгүй үед нь аль болох сэргээх гэж оролддог юм. Гэхдээ магтаал урсгаж худал үнэн юм ярьж чаддаггүй юмөө. Тиймэрхүү гоё ганган үгс, магтаалд үнэндээ дургүй. Тэгээд өөрсдөө ярих хүртэл хүлээдэг заншилтай гэхүү дээ. Багийн л ийм зантай.
Тэгээд заагаад зөвлөөд эхэлхээр хэнд ч юу ч яримгүй болчих юм.
Үүнээс үүдээд л ганцаараа байх талаар бодож эхлэнэ дээ.

Урд нь би цаасан дээр бичдэг байлаа. Тэр үед хааяа хэдэн 7 хоног, сараар ч бичихгүй. Хааяа өдөрт хэд хэд бичдэг байж билээ. Эргээд уншхаар элий балай гэмээр юм шиг хирнээ сэтгэлийг минь хачин их хөнгөлдөг байсныг одоо л ойлгож байх шиг. 

1 comment:

Тэмээчин бүсгүй said...

Өө тийм юм байх л шүү дээ найз минь. Инээгээд өндийгөөд босоорой.

Амьдрал чамд 100 уйлах шалтгаан өгвөл чи 1000 инээх шалтгаан байгааг олоорой ч бил үү тийм сайхан үг байдаг ш дээ хө.