Tuesday, January 13, 2015

Тушаал буулгав аа гэж

Хайрт блог минээ гэж.
Өдөр хоногууд ёстой харвасан сум шиг л өнгөрч хачин юм л сууж байх гэж.
Нэг мэдхэд өглөө болж, нэг мэдхэд л орондоо байх юм даа.
Залуу хүний завгүй сайхан амьдрал юм даа гэж сэтгэлээ цайруулах юм.
Гэхдээ хийж байгаа зүйлс минь зөв буруу гэдгийг ч сайн мэдэхгүй юм.

Өнөөдрөөс эхлээд нөхөртэйгөө огт хэрэлдэхгүй гэж шийдэв.
Таг дуугай хэлгүй байх тушаал өөртөө өгсөн гэжуугаа хихи.
Тэр нь дээр юм байна өө, өөрөөлийг ч өөрийгөө ч зовоогоод.
Харин хэлмээр хэрэлдмээр байсан юмнуудаа эндээ бичих нээ.
Та хэд минь айгаад ухаан алдчив хаха.

За мөнгөний асуудалд маш нухацтай хандахгүй бол болохгүй хүн гэдгээ улам ихээр мэдрэв.
Тэгэхээр илүү олохгүй юм бол олсноо 1 сардаа заавал хүргэх тушаал өөртөө буулгав.
Энэ өдрөөс эхлээд өдрийн тэмдэглэлээ хөтөлж, орлого зарлагаа тэмдэглэж, бас план гаргаж амьдрах хэрэгтэй боллоо.
Өдийг хүртэл төлөвлөгөө гаргаж үзсэнгүй ээ.
Гэхдээ өдөр бүрийнхээ хийх ажлаа тэмдэглэж байхгүй бол 2хон хүүхэд дээр уймарч байгаа хүн бүтэхгүй ээ нээрээ.

2 comments:

Тэмээчин бүсгүй said...

Эрчүүдтэй ер нь маргаад дэмий. Хэлээ хазаж байгаад дараа нь тоглоом шоглоомоор нь хэлэх гэсэн юмаа унагаж бай. Толгойн дундуур нь тас гээл явна. Би хэлсэн болохоос биш үнэн үг шүү хө.

За тэгээд зорилт морилттой байх чинь гоё ш дээ. Хааяа шантарвал хэлээрэй. Би дөрөөг нь чангалаад өгнөө.

Миний найз чаднаа. Амжилт :)

би said...

Вү-хүүү
Яасан гоё юм бэ?