Хачин гоё нь ч юу байхав, бас ёс гажууд гэхэд хэцүү ёс зүйд нийцсэн гэхэд хэцүү нэг тийм зүүд зүүлдэвээ би нь.
Мэргэжилтний 20-ын тэр хавьд хоол идээд байгаа юмуу байж байтал хүүхдийн цэцэрлэгээс нэг юм авах хэрэг гараад өнөөх чинь гараад алхлаа даа. тэгээд 10-р хороолол ордогын даваан дээр буцаад таксидаад өнөө газраа хүрээд ирвээ. Хийх гэж байсан ажлаа л мартсан бололтой.
Мартсан гэдгээ санаад буцаж гараад такси барих гэтэл олддоггүй дээ.
Аргаа бараад зогсож байтал тэртээх их сургуулийн он жилүүдэд манай дээд анги байсан залуу сайн уу гээд л гараад ирдэг юм байна. Гар барьж мэндлээд зогсож байтал нөхрийн найзууд гээд баахан залуучууд хардсан маягтай за энэ хэн бэ гээд гараад ирдэгийн. Хэрэг хийгээгүй мөртлөө нэг их эвгүй санагдаад байж байтал нөгөө залуу минь харин явах шинжгүй өнөөдүүлтэй чинь би их сургуулийн найз нь байна гээд л мэндлээд, танилцаад, яриад зогсчих воо.
Тэгээд байж байтал өнөөх чинт нэг улаан зүрхнүүдтэй бөгж гаргаад ирдэгийн. Нөхрийн найзуудаас санаа зовоод, чихэнд нь цагаа олж тэнэгтээрэй гэж хэлж байх юм гэнэ.
Бас цагаа олохоор яах юм бүү мэд хаха.
Тэгээд өнөөхийг нь сэм аваад зүүчих юмаа гэж.
Яг хуруунд таарч байна гэж жигтэйхэн.
За тэгээд л өглөөний сэрдэг цаг болчихлоо.
Зүүд бичих чинь яасан хэцүү юм бэ.
Бөгж авсан даа ч гоё зүүд байсангүй.
Зүгээр л яарч сандарсан, бүтэлгүйтсэн, дараа нь хөөрхөн үйл явдал нь сэтгэл догдлуулсан гээд олон сэтгэлийн догдол холилдсон болохоор таатай гоё зүүд байлаа.
Яагаад ч тэр залууг зүүдэлсэн юм бүү мэд. Хааяа ажлын гадаа таархаараа нэг их сүрхий танимхайрч бид 2 мэндэлдэг юм.
Тэрнийгээ л зүүдэлсийн боловуу.
За тэр цагаа олж тэнэгтэнэ гэдэг хэсэг бол янзтай байсаан байсан.
No comments:
Post a Comment