Saturday, February 28, 2015

spring is here

Сэтгэл санаа хаврын тэнгэр шиг байна даа ай хө гэж.
Нөхрөөсөө өөр эр хүнээс сайхан хүүхэн шүү гэх үг сэтгэл түгшээх хийгээд сэтгэлийн мухарт таатайхан байдаг юм байна.
Гэм хийсэн аятай л сандарваа гэж.
Энэ мэдрэмжийг мэдрээгүй их л удаж дээ. 
Догдолсон, гэгэлзсэн, баярласан, айсан.
Орой нь гэртээ ирээд нөхөртөө эрхэлмээр, айлгүйтмаар, аминчхан шивнэлдэж, хүүхдүүд шиг сахилгагүйтмээр санагдав.
Надад ердөө иймхэн зүйл дутагдаж байсан байна гэж бодхоор инээд хүрэх шиг. 
Тэр ямар хүн, яагаад хэлсэн нь огтоос сонин биш байсан бөгөөд өөрөө өөртөө дурлаж, өөртөө сэтгэл хангалуун байх мэдрэмж бараг л ор тас мартагдсан байжээ. 

No comments: