Tuesday, April 14, 2015

Сайхныг харж чаддаг нүд хамгийн хөөрхөн нь

Бүх зүйл ард хоцорсон мэт сайхан байнаа.
Гэхдээ үндсэн зүйл болох ажил маань хийгдээгүй дутуу хэвээр л.
Энийг дуусчихвал тэмдэглэнээ нээрээ.

Өнөө шаналгаад байсан зүйл нээрээ үнэн инээдтэй өргөс авчихсан юм шиг алга болчихсоон.
Өөрөө ч гайхаад байна.
Гэнэт л хажууд зөндөө хүн байхад хэн ч танихгүй хүмүүсийн хажууд байгаа мэт маш хүнд өдрүүд байлаа.
Одоо гэтэл бүхий л хүнийг хайрлах сэтгэл төрөөд бүхий л зүйлээс сайн сайхан нь л нүдэнд харагдаад байх юм.
Би тэгэхээр сайхныг л хардаг сайхан нүдтэй гэсэн үг үү ккк

No comments: