Зиа, үр зулзагууд минь зуслангаас ирэх дөхөж байна даа.
Заримдаа хэт дотно байсан хүмүүстэй үзэл бодол, харилцааны асуудал үүссэнээс яагаад ч юм хүйтэн салхи нуруугаар салхилах мэт хачин муухай мэдрэмжинд автаж байв уу?
Яг одоо тийм салхи сэвэлзээд 5 хонож байна.
Энэ нь гэв гэнэт уйлах ч юмуу сэтгэл санаа тогтворгүй болгох үндэс болох юм.
Уул нь миний буруу биш гэж бодох, гэсэн хирнээ иймхэн юмыг тэсээд чимээгүй өнгөрч болоогүй юмуу гэх өөрийгөө зэмлэх зэмлэлд автах юм.
Тэр хүн бас надад гомдож, миний буруу биш, надтай ингэж харьцах хэрэггүй л байсан юм, гомдолтой байна гэж бодож байгааг мэдрээд байна л даа.
2-лаа буруугүй гэх бодол 2 биенээ буруу ойлгох үндэс болдог юм болов уу.
Цаашдаа дотно байх шаардлагатай болохоор таг чиг болж чадахгүй, хэрвээ таг чиг болвол үхэн үхтэлээ өөрийгөө хараах хэрэг гарах биз.
Тэгээд яахав насыг нь ч бодсон, өөрийнхөө байдлыг мэддэгтээ ч тэр үү өнөөдөр залгалаа юу ч болоогүй юм шиг л ярьлаа.
Ярьмааргүй тайван юу ч бодмооргүй л байсан. Гэхдээ угаасаа л уулзалдана, буцаад дотно болно гэдгээ мэдэж байгаа болохоор ингэлээ гээд би юу ч алдахгүй.
Намайг ярьсан жаахан сонин хэг ёг гэх гэж оролдсон ч, би сонсоогүй царайлж ярьмаар байгаа зүйлсээ юу ч болоогүй мэт яриад л маргааш уулзая гээд таслав.
Уул нь би өөрийн үзэл бодлоо нуудаггүй шууд хэлчихдэг, нүүрэн дээр ил гардаг зангаасаа байнга буруутдаг ч гэлээ энийгээ буруу гэж боддоггүй, аав ээж, нөхөр, хүүхэд, найзууд хэнтэй нь ч байхдаа энэ л янзаараа байдаг юм.
Энэ нь намайг байгаагаар минь хайрлаасай ойлгоосой гэх хүсэлтэй ч бас холбоотой л доо.
Заримдаа хэн ч намайг ойлгохгүй мэдрэхгүй байгаа юм шиг гуних ч гэлээ удаан үргэлжилдэггүй нь сайхан юм даа.
Би хүүхдүүдээ ч гэсэн ямар нэг хайрцганд хийхгүй байх юм сан. Байгаа занг нь мэдэрч тэрэнд нь тааруулж чиглүүлж өгч байх юм сан гэж их хичээдэг юм. Гэхдээ бүү мэд дээ. Бусдын хэлдэгчлэн бусдад тааруулж өөрчлөгдөж, эсвэл өөрийнхөө үнэн төрхийг нууж амьдрах шаардлага байдаг ч байж болох юм. Магад олон сая жилийн туршид тэгэх нь илүү дээр байж болох ч юм даа.
Бага байхад өмсөж зүүх, инээх, ярих гээд бүхий л зүйл дээр ямар нэг юм хэлүүлэх.
Тэгэх бүрийд өөрийнхөөрөө байх гэж хичээх, өөрийнхөөрөө байх гэж хичээхээрээ зөрүүдээрээ дуудуулах.
Ээж минь хэлж билээ, нэг биш нилээн хэдэн хүн хэлвэл чи тэр асуудлыг бодох л хэрэгтэй гэж.

1 comment:
Асуудалд уужуу ухаанаар хандаж, зөв алхам хийжээ. Эргэж заавал уулзах хүн бол аль болох болсон бүхнийг л мартах нь зөв. Тэгээд ч ядаж чиний сэтгэл хөнгөрөөд амар байна.
Post a Comment