Дотор давчидаад байх юм.
Асгартал уйлмаар, хаашаа ч хамаагүй явчихмаар.
Хөөрхөн блогтоо дандаа л таагүй зүйлсээ бичиж байх юм даа.
Магадгүй бусдад зовлонгоо тоочиж, нялзааж сураагүй дээ тэр биз.
Зовлон ч юу байхав дээ.
Гэхдээ л сэтгэл өвдөөд байх юм.
Юунаас гэдгээ үл мэдэн сэтгэл хүнд оргиж, стресдэх үнэхээр тамтай юм.
Янз бүрээр л хичээж байгаа ч гэлээ одоохондоо сайжрал олоогүй л байна.
Заримдаа зүгээр заримдаа хэцүү иймэрхүү л өдөр хоногууд өнгөрч байна.
Нээрээ хөвөгч төв гээд давстай усанд хөвдөг үйлчилгээ гарсан юм байна.
Маргааш цаг авсан. Туршаад үзнэ дээ үнэхээр алжаал тайлах нуу гээд.
Өчүүхэн зүйлд ч стресдээд байгаагаа мэдээд байгаа юм.
Тэгэхээр ядаргаа ч юмуу нэг тийм амарч чадахгүй байгаагаас л болж байгаа байх.
Шөнө ч нойр хүрэхгүй юм. Унтаагаараа л юм бодож байх жишээний.
Тийм их бодол болохоор зүйл бодоод байгаа юмуу гэхээр үгүй ч юм шиг.
Үнэндээ ажлаа л бодоод байгаа юм л даа.
Хийж чадахгүй байгаа, гараас гарахгүй байгаад санаа зовсоор мэдрэл болж гүйцэх нээ гэж.
Хажуугаар нь миний л хийх зүйлсийг миний өмнүүр хийгээд байгаа хүнд бухимдаад байх юм.
Уул нь сайн л биз гэмээр байвч бүү мэддээ.

No comments:
Post a Comment