Найз нөхөрлөл юун дээр тогтдог юм бол?
Найзгүйгээр би хэн ч биш юм шиг санагддаг.
Гэсэн хирнээ заримдаа гав ганцаараа мэт сэтгэгдэл төрнө.
Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл гэр бүлтэй болоод хөндийрдөг юм шиг санагддаг.
Өмнө нь дууны өнгө өөр байхад л намайг мэддэг байсан мэдрэмжүүд алга болдог.
Гэхдээ гомдох юмгүй би ч бас тэгж байгаа байх гэж боддог.
Заримдаа адын бодолд автах юм.
Яагаад яагаад гэх гомдол бас хааяа төрөх юмаа.
2 comments:
гэр бүлтэй үр хүүхэдтэй болохоороо яалтчгүй өөр болдог л санагдаад байгаа юм даа. Хол байгаа болхоор байнга уулзаж холбоо барьж чадахгүйг хэлэхүү, хааяа нэг таарахаараа ярих ч юм олдохоо байжээ..
урд нь өдөр бүр, тэр байтугай өдөрт хэд хэд уулзаж суусан ч ярих юм мунддаггүй сэн. Гэтэл зай холдох тусам улам л ярих сэдэв хумигдаад
Post a Comment