Friday, May 27, 2016

Үсэглэлийн баяр

Нээрээ мартсанаас, хүүгийнхээ үсэглэлийн баярт хөтлөгч хийснээ бичихээ мартчихсан байна шд.
Дараа дурсамжтай гэж бодоод бичнэ гэж бодож байлаа. Хүү минь эгшиг үсэг болсоон.
Ээж нь яах бол юу өмсөх үү? Энэ дээлийг өмсвөл зохиж байна уу? Үсээ задгай тавих уу боох уу? Ээжтэйгээ тайзан дээр байхаар санаа зовж биеээ барих уу? гээд л түмэн буман жуман асуултаар хүүгээ булсаан ккк.
Хүү гэтэл ээж та чадах юмуу гэж ганц асуултан хариулт гэхийнмуу юм асуусан. Тэгэнгуут өнөө гөжүүд хүн яахав дээ ээжид нь хүсвэл чадахгүй зүйл нэгээхэн ч үгүй билээ, чи л биеээ барихгүй гэвэл ээж нь бүгдийг чадна гэсэн чинь тэгвэл янзтай гэдэг хариу өгөөд ээж гарцаа байхгүй хөтлөгч болсоон.
Хүүтэйгээ хамт тайзан дээр гарах сайхан байлаа. Хөтлөгчийн хувьд алдаа гаргаж нэг ээжээр аймаар загинуулсаан. Уул нь би хүүхдүүдээ сайн бэлдээд өгөөрэй, хөтөлбөр нь энэ шүү туслаж дэмжээрэй гээд өмнө нь хэлсэн байсан л даа.
Гэтэл яг 2 хүүхэд хосолж унших шүлэг байсныг зарлатал хүү нь гарч ирдэггүй. Тэгээд охин ганцаараа уншаад өнгөрсөн юм. Гэтэл хүүгийн ээж намайг дуудсан юм билээ л дээ, түр хүлээгээрэй хувцасаа өмсөж байна гээд л. Би тайзан дээр даанч сонсоогүй. Ядаж гүйж ирээд хэлчихгүй. Тэгээд зөндөө уурласөөн. За миний буруу гээд л өнгөрлөө шдээ. Тэгээд яанаа уучилаарай, дахиад хэлээд өгий гээд өнөө охинтой нь уулзаж тохироод аав ээжид нь багшид нь хэлээд зарлах гэсэн чинь хүүгийн ээж тас гэдийчихсөөн уншуулахгүй одоо гээд.
Тэгээд гарч явах гэсэн чинь охины ээж бас хүрч ирээд л аймаар загинасаан. Хүүхдүүд өөрсдөө л дуртай номероо бэлдэж орж байгаа юм уул нь. Гэтэл албатай юм шиг хүүхэд оруулчихаад чи нтр гээд л ккк. Аягүй гомтолтой санагдаж байсан болохоор лаг их юм бичлээ шдэ.

За тэгээд ээж хүү аав 3 тэндээсээ гарч хүүгээ баярлуулж тоглуулж, хоолны газар ороод харисан даа. Дүү нь өвөөгийндөө л үлдсэн дээ.

Аа тийм хэзээ хойно хүмүүс танай энэ хүүхэн чинь зүгээр нэг хүүхдийн ээж мөн юмуу? Ямар нэг хөтлөгч хийдэг юм бишүү гэж асуусан гэсээн, ккк
Тэгэхээр нь жаахан тайтгарчихсаан бас. Дурсамжтай дурсгалтай сайхан өдөр байсаан. 

4 comments:

БМР said...

хэхэ за яахав загнуулсныг эс тооцвол сайхан л болж тэ

би said...

Тиххх, сэтгэл хөдлөөд хүүгээсээ бараг илүү баярлаад гүйгээд байсан хүн би байх өө

БМР said...

хэхэ ээж нар тэгдэг байхдаа

byambaa said...

хэхэь хөөрхөн юм бэ? би багадаа я үсэг болж байсан. гэхдээ ингэж эцэг эх нь ирдэг билүү санадаггүй ээ.

одооны энэ эцэг юм болгонд нь очиж хошуу дүрчих гээд байдаг болсон юм шиг байна лээ. тэ хэхэ