Saturday, July 30, 2016

зүүд

Чамайг зүүдэлсэн шөнө
сэрмээргүй байсан.
Санаж сүйд болдоггүй ч хааяа хааяахан санаанд орох хэн нэгэн.
Яг л хүүхэд байхын хэвэндээ.
Намайг хараагүй царайлах чамтай харц тулгарах гэж инээмсэглэн ширтсэн ч чи албаар хараагүй царайлсан.
Гэхдээ чамайг надтай адилхан сандарсан, догдолсон хирнээ хараагүй царайлах үндэслэл бий мэтээр зүүдэнд мэдрэгдсэн.
Ахындаа ороод тольдож зогссон.
Магад хаалгаар гараад чамтай уулзана гэдэгтээ итгэлтэй байсан байх.

No comments: