Thursday, September 22, 2016

Ойрын сонин хачин

Иогачин болсоон цаад чинь.
Хүмүүс иогаг нэг ер бусын зүйл ч юмуу, бясалгал ч юмуу эсвэл зарим нь нөгөө энерги ауратай ч андуурдаг бололтой.
Иогад яг 8 удаа явхад төсөөлж байсан шиг өөрчлөлт гарахгүй л байв.
Харин өчигдөрөөс эхлээд миний сунгалт хамаагүй сайжирсаныг олж харлаа.
Миний зорилго гэвэл 1-д нурууны мах байхгүй болгох, 2-д гар дээрээ явнаа ккк.
Гар дээрээ явхын тулд надад хэдэн жил хэрэгтэй бол?
Өөрийнхөө би хэзээ ч чадахгүй байх гэж бодож буй зүйлтэй алхам тутам нүүр тулж, хийж үзэн, бас ч гэж чадчихмаар юм шиг санагдана гэдэг ахиц, дэвшил байх даа.

Дараагын өөрт хийж буй өөрчилөлт гэвэл минималист байхыг судалж байна.
Хийж арай л эхлээгүй байна. Бэлэн биш байгаа юмуу эсвэл хүсэхгүй байгаа эсхээ сайн мэдэхгүй байна.
Гэхдээ бага багаар хэрэггүй зүйлсээ зав зайгаараа ангилж л байна.
Мөн санхүүгийн хувьд өөрчлөлт хийх гэж хичээж байна.
Одоогоор өөрчлөлт 0 хувьтай.
Оройд дэлгүүр ордог ямар нэг юм авдаг зуршил хэвээр л байна.
Гэхдээ 4 жилийн дараа Олимп үзхийн тулд хэтэвчээ зузаатгах шаардлага байнаа байна.
Нөхөртөө энэ талаар хэлэхгүй ээ, хэлсэндээ ороогдох гэж төвөг.
Тэгээд ч өөрөө өөртөө амлалт өгч, өөрийгөө ялах нь л сайхан байдаг.
Гэр бүлээрээ аялана даа. Энгийн хэмнэлт хийсэн мөнгөөрөө.

Нэг иймэрхүү байдалтай амьдралын хэв маягыг хэвшүүлэх тухай сүүлийн үед бодоостой байна.
Аа тийм, бага хүүгээ ахынх нь өрөөнд тусад нь оронд унтуулаад 3 хонож байна.
Шөнөд мэдээж 2-3 удаа ээжээ гээд л орилсоор гүйж ирнэ, заримдаа чив чимээгүй оронд орж ирнэ. Мэдээж буцааж тэврээд оронд нь оруулхад уйлахгүй унтаж байгаа нь дэвшил юм даа.
Удахгүй шөнө сэрэхгүй унтаж сурна гэж найдаж байна. Миний хүү мундаг шүү. Өөрөө л би энд унтая гэсэн. Ээж ч яаж тусад нь гаргана даа гэж зүрхшээж байсан хүн дор нь бараг жилийн өмнө авсан даавуугаа гаргаж ирээд л тусад нь гаргалаа даа. Миний хүү ямар мундаг юм бэ гэхээр л тэр баярлаж байгаа нь хөөрхөн гэж.
Удахгүй 3 нас хүрлээ. Төрсөн өдрийн торт юу хийх үү? Яаж гоё тэмдэглэх үү???

1 comment:

БМР said...

би йогт яваад нэг их өөрчлөгдөөд байгаа юм байхгүй шд, хөшөөд байдаг нь гайгүй болсон ямар ч байсан хөдөлгөөнгүй сууснаас л дээр байгаан.

Гар дээрээ явахад гар мөрний булчин чухал санагдаад байгаан, планк эдр зав зайгаар нь хийж булчин сууж байгаад явбал болох байхаа.

Дөрвөн жилийн дараа олимп үзэж байгаа зургаа оруулаарай.

Бага хүү мундаг юмаа хэхэ