Би хүнтэй суусныхаа дараа хайр тийм чухал биш гэж боддог болсон юм.
Энэ нь би нөхөртөө хайргүй гэсэн үг биш.
Зүгээр л хүнтэй хамт амьдрах нь нэг зүг рүү харж чадах, бие биенээ нөхөж чаддаг, нэг зорилго тэмүүлэлтэй, нэг нэгнээ ойлгож мэдэрдэг байхад хангалттай гэж бодож байлаа.
Хайр гэж яг юу болох талаар сайн мэдэхгүй байв.
Одоо ч ялгаагүй л дээ.
Өдий насанд 2 хүүхдийн ээж, хүний эхнэр мөртлөө сайн мэдэхгүй байгаа нь сонин санагдаж байна өөрт.
Мэдээж нөхөртөө хайртай гэж хэлдэг, санаа зовдог, байнга боддог гээд л. Алдах вий гэхээс айдаг гээд л. Энэ зүйлсийн аль нь хайр юм бол?
Хайр гэж юу юм бол?
7 настай хүүдээ хайр бол хүндлэл, халамж гэж хэлсэн юм.
Насанд нь тааруулж тайлбарлалаа гэж бодсон хирнээ өөрөөсөө асуухад яг хариулж чадаагүй.
Хосуудын хоорондох хайр гэж юуг хэлдэг юм бол?
Яавал хүн харамсахгүйгээр насыг бардаг бол?
Санаа сэтгэл амар байвал энэ насны жаргал тэр болов уу?
Хайртайдаа хүлэгдэн сэтгэлийн зовлонтой байж насыг барах уу?
Хэнийг хамгийн их хайрлах ёстой юм бол?
Аав ээж олдошгүй нандин эрдэнэ.
Зэрэгцээд насыг хамт барах хань ижил.
Тээж төрүүлсэн үрс. Бүгдийг нь хайрлаж чадах уу?
Зохицуулаад хайраа хуваарилаад болдог юм болов уу?
Хайрыг бодох үед гарч ирдэг асуултууд хэрвээ аав ээж минь байхгүй болвол би яах ёстой бол?
Эхэндээ ямар байдалтай болох талаар боддог. Тэсэхгүй юм шиг хирнээ, илүү их хариуцлагатай амьдарах үе ирэх байх гэж бодохтой зэрэгцээд хорвоогийн жам гэж боддог.
Хүүхдүүд минь байхгүй бол гэж бодвол, бодлоо зүхэх хэдий ч яагаад ч амьдарч чадахгүй юм шиг санагддаг.
Нөхрөө байхгүй болвол гэж бодвол төсөөлж чаддаггүй.
Би байхгүй болвол гэж бас бодно. Нөхөр минь хэцүүднэ дээ. Яах бол??? Гэхдээ сайхан амьдраасай, надаас дээр нэгэнтэй учраасай гэж хүснэ гэдгээ мэдэрдэг. Тэгвэл би харамсахгүй байх.
Намайг байхгүйд миний үрс яах бол??? Яана гэдгийг төсөөлж чадахгүй байна.
Тэгвэл ээж гэдэг хүний талаарх дурсамж ихтэй байлгахыг хүсэж байгаагаа мэдэрч байна.
Энэ бүгдийн эцэст харамсахгүйгээр амьдрах юмсан, амьдруулах юмсан гэж хүсэл хамгийн ихээр илэрч, илүү их хайрлах юм сан. Илүү их хичээх юм сан гэж бодно.
Гэхдээ юу хийвэл, яаж амьдарвал харамсахгүй амьдрах юм бол?

No comments:
Post a Comment