- Англи хэлээр вода, снег болох
- Илүү бүх өөхөө шатаах
- Санхүүгийн баримт бичиг хөтөлж сурах
- Ганц 2 хувцас оёж сурах
Энэ жил маш сайхан жил болох төлөвтэй байгаа.
Өнгөрсөн шинэ жилээр 2 газар азтан болсон. Тэр олон хүн дундаас миний нэр гарна гэдэг үнэхээр аз биз?
Мэдрэмжээ жаахан дарах санаатай байгаа ч гэлээ мэдрэмжгүйгээр хөглөгдөхгүй болчихож.
Хэт мэдрэмжиндээ автахаар бас заримдаа буруу зүйл хийгээд байдаг болохоор хянахаа зогсоохгүй ээ бас ккк.
Сайн сайхан үйлс хийдэг минь амьдралд бас их эрч хүч урам зориг өгөх юм.
Клубынхэнтэйгээ оны өмнө эмнэлэгт ор хүлээлгэн өгөх төслөө амжилттай хэрэгжүүллээ.
Өвчтэй хүмүүсээс чин сэтгэлээсээ талархсан үг сонсох үнэхээр их урам боллоо.
Өөр бидэнд олон сайхан төсөл бий.
Төр засаг хийх зүйлээ хийхгүй байгаа ч залуу хүний хувьд өөрийн чадах зүйлээр бусдад хэрэгтэй үйл хийж яваадаа үнэхээр бахархав найзуудаараа.
Манай хүн хөдөө ажилладаг хэвээрээ. 2 хүү албандаа гээд л бид зорилгынхоо төлөө тэнд энд ялгаагүй болгоод сайхан л амьдарч байна.
Удахгүй хамтдаа байх өдрүүд ирнэ гэсэн итгэлээр хөглөгдөөд сайхан л амьдарч байна даа.
No comments:
Post a Comment