Tuesday, June 19, 2012

Бороотой зуны дурсамж

Өнөөдөр маш сайхан өдөр байнаа, бороо ороод л. Түр зуурынх ч гэлээ бороотой хамт хүрээд ирдэг тэр нэг хүнийг авч ирээд явлаа гэж. Бороо алга болход л тэр бас хаашаа ч юм бүүр бодолд ч алга болон одох нь хачирхалтай. Саяханы нэгэн бороотой өдөр түүнээс ирсэн мсж-нд бороо битгий зогсоосой зогсчихвол бидний мсж ч тасрах байх гэсэн байсан нь үнэхээр үнэн юмаа. Хүүхэд насанд үлдсэн тэр дурсамж магад насан туршид бороотой хамтдаа миний сэтгэл зүрхэнд айлчилж байх боловуу.

No comments: