Зиа өнөөдөр нэгэн мэргэжилийн хичээлд суугаад сайхан байнаа. Ажил дээрээ дөнгөж ирээд сууж байтал хачин юм уншив. Ардын жүжигчин Долгор гуайг саяхан хуримаа хийсэн талаар бичсэн зүйлийг нэг эгч маань шерлэсэн байтал доор нь нэгэн Монгол эгээ хачин юм бичжээ. Тэр нь удахгүй нөхрийнх нь нутаг болох Бээжинд очиж дахин хуримлах байхдаа гэх маягтай. хммм, тэр хүн хамгийн инээдтэй нь өөрөө Германд нэгэн гадаад эртэй амьдрагч хүн юм. Хятад л бол бусад нь яаахав гэдэг бодолтой бололтой. Харин миний хувьд цусаа цэвэр авч яваа нэгээн. Мөн гадаад цустай хэн нэгэнтэй суусан хэн нэгнийг ч элдвээр бодоод байдаггүй. Гэтэл тэр хүн өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж бусдын толгой дээрх бухлыг олж хараад сонин сэтгэгдэл төрүүлэх зүйл бичхийм даа. Би бол хүн л бол хүн гэж үзэх дуртай. Монголд, Европ, Америк, Хятад хаа ч ялгаагүй сайн муу хүн аль аль нь байгаа. Бүгдийг харлуулах хэрэггүй санагдах юм.
Бас тэр Долгор анайгын нөхөр нь Хятад гэж хэн хэлсийн бол. Өөрийгөө ч сайн мэдэхгүй байж бусдыг маш сайн мэдэж байгаа юм шиг бусдыг элдвээр хэлдэг хүмүүст дургүй ээ би.
Бас тэр Долгор анайгын нөхөр нь Хятад гэж хэн хэлсийн бол. Өөрийгөө ч сайн мэдэхгүй байж бусдыг маш сайн мэдэж байгаа юм шиг бусдыг элдвээр хэлдэг хүмүүст дургүй ээ би.
No comments:
Post a Comment