Sunday, July 1, 2012

Яаавал би ухаарах юм бол

Миний энэ хорвоод хийсэн нүгэл өөрөөсөө ч нууж мартахыг хүсдэг нүгэл минь. Тэрнээс илүүтэйгээр аавынхаа итгэлийг алдаж гомдоож байгаам шиг санагдаад яааасан хэцүү байнаа. Яагаад би ийм тэнэг юм болоо. Би юу хийж яаавал миний хийсэн гэм нүгэл жаахан ч болов багасах бол. Өөрчлөгдмөөр байна, өөрчлөх хэрэгтэй байна өөрийгөө. Одоо ч болов ухаарсан бол одоо энэ байдлаа зогсоож хийх хэрэгтэй, хийсэн шиг хийх хэрэгтэй байна. Охиноо овоо болж байна даа гэж бодож байгаа байхдаа, гэтэл миний байж байгааг. Арчаагүй юмдаа. Одоол хурдан хичээж баярлуул, өөрийгөө харуул гэж дотроос минь хэн нэгэн байнга хэлээд байгаа мөртлөө би юу ч хийхгүй юм. Би яагаад юу ч хийхгүй байгаад байгаан бол. 

No comments: