Tuesday, July 3, 2012

Өчигдрийн сонин сайхан

Хадам дүү минь саяхан бөө болсон юм. Миний хань болон бид 2 тийм ч шүтлэгтэй хүмүүс биш. Өөрсдийн хэмжээнд арц хүжээ уугиулчихаад л санаа амарцгаачихдаг улс. Анх дүүгээ бөө болох нь гэж сонсоод бид 2дурамжхан л хүлээж авсан. Манай хүн уурлаал, би болохоор жаахан далдуур ухааруулах гээд л элдэв юм яриад л. Харин манай дүү өөрөө их дуртай байсан болохоор юу юугүй л угаа аваад бүх юм нь дороо бүтээд зайран болчихлоо. Өчигдөр анх удаагаа өтгөс буурал дээр нь очиж золголоо. Хань бид 2лаа ажилтай болохоор хүү минь ихэвчлэн тэднийд байгаа юм цэцэрлэг нь амарснаас хойш. За тэгээд сууж байтал дүүд маань 102 настай эмээ эхлээд буулаа, манай хүү шууд л амархан сайн байна уу, тэр байнаа гээд л нэрээ хэлж байна. Хэзээ язааны сурсан шинжтэй. Тэгээд л сахилгагүйтэж өгөх юмаа. Яадаг бол гэж жаахан айлаа гэвч инээгээд л миний хүүг зүгээр орхи гэж хэллээ. Аягыг нь булаацалдаад л цайнаас нь уугаад л. Дараа нь аав, тэгээд хань, би гэх дарааллаар л эмээтэй золголоо. Ингээд би 2дох удаа бөө хүнтэй уулзаж байгаа минь энэ боллоо. Өмнөх айдас бага зэрэг дарагджээ. Дараа нь 2 ч мэргэн баатар хүмүүс орж ирлээ. Миний хувьд аавыгаа л сайн хайрла, аавынхаа үгийг сайн сонс гэдэг үгийг л онцоллоо. Урд нь ихээ олон жилийн өмнө эгчийг минь өвдхөд аргаа барж явсан бид нэгэн лам өвөөг гэртээ залан авчирч байхад тэр өвөө надад чи аавтайгаа хүйн холбоотой хүүхэд байна гэж билээ. Харин сая буусан буурлууд, өмнөх удаагын бөө хүртэл бүгд л адилхан аавыгаа хайрлаж халамжил гэж захисан. Өөр нээх хэлээд байх юмгүй, байсан ээжийгээ асуусан чинь яриад байх юмгүй хүн байнаа гэнгүүтээ шууд л аавыг минь яриад эхлэж байгаа юм. Ингээд би гэдэг хүн дүүгийнхээ даалтанд байдаг боллоо. Нэг бодлын санаа амраад тайвшрах ч шиг боллоо. Мөн манай дүүг ярьсаан, ямартай ч өмнө хойно үзсэн бүхий л хүмүүс нэг л зүйл ярих нь сонин байлаа. Хань бид 3 байр захисан болохоор энэ жилдээ 2 аавынхаараа байгаад байгаа юм. Тэгсэн нээх өндөр байшинд орох гээл байна гэж авсан шууд, тэр нь 15 давхар байшин юм. Айж сүрдэх янз бүр болох юм байхгүй энгийн хүмүүс шиг ярилцаад суухад сайхан санагдлаа. Аа тийн, сүүлд харин өмнө нь бууж байгаагүй нэгэн хүн дайран улаач дүүгийн минь биеэнд оров. Тэр хүнтэй золгоод дууссан чинь дүү минь өөрөө яриад эхэллээ, тэхээр нь биенээс гараад морьдчиж гэж бодож байлаа. Манай дүү асуудалтай байгаа хүмүүс болон тэр энэ хүмүүсийн асуусныг шууд өөрөө ярьж байлаа, тэр энэ тэгж ингэж байна, тэнд нэг тийм юм байна гээл, тэгж байснаа л шууд буцаад нөгөө өвөө орж ирээд л архи гээл шууд нөгөө асуудалтай байгаа хүмүүст засал хийгээд эхэлсэн. Дүү маань шууд яриад асуусан юманд хариулж байгаа нь их сонирхолтой байлаа. Манай дүү архи уудаггүй улаач нь болсон байна лээ, тэр нь их амар санагдсан.

No comments: