Monday, July 16, 2012

Үргэлжлэл...

3. За гутгаар хүний хувьд би бичих ёстой эсэхээ ч мэдэхгүй байна. Энэ хүн бол миний анхны хайр. Гэхдээ хэзээч эхлэх хэрэггүй байсан анхны минь хайр. Хэзээч харамсахгүй ээ гэж бодож эхлүүлсэн анхны хайраа одоо би хэзээч байгаагүй хэзээч болоогүй мэт сэтгэж зүрх сэтгэлийнхээ мухар луу шидчихсэн. Угаасаа бүтэхгүйг нь мэдсэн хирнээ хайрласан миний л буруу даа. Анх тоглоом хийж эхлэсэн энэ хайр магад маш олон хүний хараалыг идсэн новшийн зүйл болж хувирсан даа. Насан туршдаа сэтгэлд минь хар толбо болон үлдэж байгаа хэдий ч үнэн юм даа.

4. Анхны хайраасаа салаад дахиад л эр хүнд итгэхээ больсон байлаа. Тэр үед 2005 онд интернэтээр танилцах гэдэг зүйл хүчээ авч байжээ, ккк
Оллоо-н танилцах булангаар 2 ч хүнтэй уулзаад авав. 2лаа дажгүй. Гэхдээ нэг нь угаасаа худлаа гар тул дахиж уулзаагүй. Харин 2 дох хүнтэй уулзах байтугай юм болсоон. Надад маш их таалагдаж байсан юм. Ихээ өндөр мааш том биетэй нөхөр байлаа. Харамсалтай нь тэр өөр бүсгүйд хайртай, тэр бүсгүй нь тэрнийг хүлээн зөвшөөрөөгүй байсан юм билээ. Тэгээд л больсон доо. Тэр үед яааж ийгээд ч хамаагүй өөрийн болгомоор санагдаж байж билээ. Нөгөө бүсгүй нь угаасаа тоохгүй байгаам чинь өөртөө дасгая гэж бодож хүртэл үзэж байсан. Одоо харин яагаад ч юм тэрэнтэй ямар азаар нийлчихээгүй юм гэж боддог шүү.

5. Их сургуулийн ангийн хүү. За 1-р курсээсээ л найзалж явсан хүү маань гэв гэнэт л 3р курсээсээ надад хайртай гэж хэлээд намайг 3 жил хямраасым даа. 4дэх жилээсээ байдалтайгаа эвлэрсэн. Анхнаасаа найз гэж явсан болохоор ч тэрүү шууд л хүлээж авч чадаагүйгээр барахгүй бүүр дугарч чадахаа ч байсан. Орой болгон утсаар ярьж анги дээр инээлдэж хөөрдөг байсан бүүр байхгүй болсон. Ангийхан бүгд мэддэг болж, миний тэнэгийг гайхаж байлаа. Яагаад ч юм бас л миний амьдралын хань болох хүн гэж бодогдохгүй байсан. Гэхдээ тэгж байгаад гэнэт таг болчиход нь араас нь маш их үгүйлж байж билээ. Намайг үргээлгүйгээр хайраа илчилсэн бол би тэрнийг сонгочихсон ч байж мэдэх байсаан. Тэрний хайрыг мэдрэхэд үргэлж сайхан байдаг байж билээ. Намайг яаая даа гэмээр их хайрладаг хайрыг нь дахиад нэг мэдрэхсэн гэж тэнэгтэхгүй юу, ккк
Тэрний харц байгаа байдал гээд л бүх зүйлсээс надад маш их хайртайг нь мэдэрдэг байсаан. Би өөрөө маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, бас хэлий гэснээ хаана ч хэний ч өмнө хэлчихдэг зөрүүд үхэр шиг нөхөр юм. Гэтэл тэр бас яг тийм. Бидний зан ааш таарахгүй гэдгийг би маш сайн мэддэг байсаан. 2лаа найзаараа үлдэе, цаашдаа энгийн найзаараа л байя гэж хэлхэд минь үгүй чадахгүй нэг бол чамтай сууна, нэг бол чамайг огт танихгүй хүн шиг амьдрана гэж хэлж байсан тэр нөхөртэй одоо би өөрийн хүсч байснаар сайхан найзууд хэвээр үлдэж чадсан. Чамайг харамсаад уйлтал чинь сайхан амьдрана даа гэж хэлж байсан ангийн хүү маань одоо үнэхээр сайхан амьдарч байгаа. Хэлэлцсэн юм шиг зэрэг хүнтэй сууж, зэрэг хүүхэдтэй болж хүүхдүүд минь хэдхэн хоногын зайтай л төрсөн дөө. Удахгүй ангийн хүүгийн хурим болох юм гэнээ :)) Найзынхаа хуриманд гүйгээд л очиноо. Надад хэлснээрээ атаархтал сайхан амьдардаг юм шүү.

6. За энэ болбаасуу, миний сүүлчийн хайр насны минь хайр амин хайрт хань минь юм байгаан. Өдөр ирэх тусам л чамдаа илүү их хайртай болж, өдөр ирэх тусам л чамдаа илүү их уусч байгаагаа мэдэрч байгаа, ккк гэрлээд 4хөн жил болчихоод лаг ярихгүй юу :)

Ханийнхаа тухай дараа бүүр гоё юм бичиж оруулнаа.


No comments: