Monday, July 16, 2012

Бороо ороод хүүрнэн өгүүлж байна даа гэж

Хүн гэдэг сонин сэтгэлийн амьтан байдаг юм байнаа. Сэтгэлээ ойлгохгүй үе ч зөндөөн байх юм. Амьдрал ийм болохоороо л сонирхолтой баялаг байдаг байхдаа.
Гадаа гэв гэнэт бороо ороод эхэллээ, гоё шүү. Бороонд нороод болзож зогссон үеээ ийм үед маш их үгүйлэх юм. Ахиад хэзээ ч ирэхгүй нь үнэн юм даа. Цаг цагаараа л байдаг шиг эргээд олдохгүй хором бүрийг зүрхэндээ хадгалж үлдэх юмдаа. Хүн бүрт өөр өөрийн дурлал байдаг байхдаа. Амьдралдаа би 6н эр хүнд дурлаж явсан байх юм. Харин нэг нь анхны хайр болж, нэг нь насны хайр болон үлдэж дээ. Хань минь сонсвол бас л хачин санагдах байхдаа. Гэвч би эдгээр зүйлсийг ярьдаггүй. Хэрэггүй үгсийг хэлж хүний сэтгэлд юм бодуулах дэмий гэж боддог. Хальт тэдгээр хүмүүсийг дурсдаг юм билүү, ккк

1. Ангийн тэр хүү 7р ангид орох жил манай ангид шилжиж ирж билээ. Анх ангийн хүү манай найз удахгүй манай ангид шилжиж ирнэ, өндөр царайлаг сагс тоглодог гэж ирээд л ярьж билээ. Бараг тэр яриаг сонсоод л би тэрнийг сонирхож дурлаж эхэлсэн байх. Инээдтэй шүү. Зүгээр л хараад л явдаг байлаа. Нэгэн удаа бид хичээлээ хийж дурлалт хүү маань хичээл тасалсан хэргээр анги угааж байлаа, нэг харсан чинь хаалга налаад зогсчихсон намайг тас ширтэж байх юм. Намайг хархын төдийд налан зогсож байсан хаалганыхаа араар орчиж билээ. Тэр үед бяцхан зүрх хичнээн аз жаргалтай байснаа мартахгүй ээ. Гэхдээ миний дурлал 10 төгссөн жил тэр залууд гомдсон сэтгэлээр дууссан юмдаа. Гадаад явна гэж хууран ахтайгаа нийлж намайг том хүн болгох гэж оролдсон болчимгүй тэр хүүтэй одоо энгийн л нэг харьцаатай. Ах нь нөгөө өрөөнд байсан ч дүүгээрээ намайг оролдуулж дөнгөсөн айхтар хүн бий. Би дургүйлхэж явлаа хэмээн гархад би чамд хайртай гэж ичих ч үгүй худлаа хэлж билээ. Тэндээс гарч явахдаа би эр хүн гэдэг чинь ийм л муухай байдаг юм байна гэж бодож хоцорч байлаа. Энэ бол 1р курст ордог хавар байсан юм.

2. 1-р курс төгссөн том эгч жил бүр уламжлал болон явдаг хөдөө рүүгээ явлаа. Тэр жил өнөөх бороот болзооны эзэнтэйгээ учирч билээ. Дөнгөж очоод сумын төв дээр байх эмээгийндээ буулаа. Эмээгийндээ хэд хоночихоод бүүр хөдөө явж амардаг уламжлалтай юм. Бараг 5, 6 наснаасаа 20 хүртлээ л хөдөө амарсан хөдөөний бөсгүй байхгүй юу би, ккк
Тэгээд ирсэн оройноо дэлгүүр гартал таньдаг хүү минь явж байна, нэг найзтайгаа. Ахын маань хурдны морийг унадаг байсан учир бид хэзээний танилууд. Тэдний аавын эмнэлгийн машаанаар их ч олон удаа хот руу хүргүүлж байжээ би. Тэгээд мэнд мэдэлцээд л өнгөрсөн юм. Дэлгүүрээсээ ирчихээд ус авхаар худаг руу гартал нөгөө 2 чинь хүрээд ирлээ. Нөгөө найз нь хөдөө гэхэд цав цагаан хувцасаар гангарчихсан алаг нүдтэй царайлаг хүү байлаа. Надтай найзыгаа танилцуулж байгаан гээд бид хамтдаа худгаас ус авсан юм. Тэндээс л хамаг юм эхэлсэн дээ. Хамтдаа ойрхон уулан дээр гарч суун элдвийг ярьж суудаг байсан маань одооч нүдэнд тодхон. хэхэ тэр үед хүүхэд байсан болохоор юм мэддэггүй байж дээ. Мэдсэн ч тоодоггүй байсын болов уу. Сумын төв гэдэг чинь алган дээр тавьсан юм шиг л хэн хаана хэнтэй юу хийж явж байгаа нь тодоос тодхон байдаг газар юм билээ. Бүүр сүүлд хожим эгч нар маань чи чинь манай сумын нэг хүүтэй уулзаад байгаа сурагтай байсан гэж лавлаж байж билээ.
Тэр зун бороо ихтэй байс хийгээд л бороо орсон зун байлаа. Би цаашаа хөдөө явчихаад байж байж бараг хичээл орох дөххөд л хот руугаа буцдаг байсан бол тэр жил эмээдээ туслах нэрийдлээр хөдөөнөөс эрт ирж сумын төв дээр нилээн олон хонож билээ. Тэр хүүтэй хамт миний анхны үнсэлт, анхны тэврэлт үргэлж хамтдаа дурсагдах болно. Бороо орж байхад л тэврэлдээд үүр цайлгаж байсан тэр шөнийг, ширүүн борооноор хоргодоод сууж байхад атгаж байсан тэр гарны халуун хийгээд чангыг хэзээч мартахгүй байхаа би.
Эгчийнхээ гэрийг сахиад нэг хонохдоо тэрэнтэй хамт ирээдүйг ярьж хонохдоо хичнээн ч аз жаргалтай байсым бэдээ. Дэрээр байлдаад, ядраад хөлийн шөрмөс татаж байхдаа ч тэр ялгаагүй инээсээр л байж билээ. Эр хүнээс айдаг болсон байсан айдсыг минь үгүй хийсэн чамдаа би хэзээд баярлаж явах болноо.

Хотод ирээд би өөр хүн болчихсон, эсвэл зүгээр л хүсээгүй юм болов уу. Тэр жил би 2р курс тэр 1р курс орсон юм. Гэтэл тэр цэргийн сургуульд орсон. Тэндээс л эхлээд би өөртөө итгэлгүй болсон. Санаж үгүйлдэг хирнээ, миний амьдарлын эр хүн гэж хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэрэнд бичсэн бүтэн 2 дэвтэр одооч надад бий. Өгч амжаагүй, эсвэл зүгээр л хэлж чадаагүй сэтгэлийн үгээ тэнд буулгадаг байсан байх. Надтай уулзах гэж ирэх болгондоо хэн нэг найзаа дагуулан ирдэгсэн. Тэрэнд нь ямар их бухимддаг байсан гээ. Хүүхэд л байж дээ. Одоо тэр маань ганцаараа хэвээр л. Энэ зүрхийг минь өвтгөж санааг минь зовоосоор л. Хамгийн сүүлд би төөрч будилж явахдаа тэрэн дээр очиж бид хамтдаа ууж, бүүр буудал орж үргэлжлүүлэн уусан. Тэхэд би 4-р курсын оюутан болсон байлаа. Би тэрэнтэй уулзахдаа тэрнийх болно гэж шийдээд очисон юм. Тэрнийгээ ч хийхийг хүссэн. Гэвч тэр маш их хүсч байсан ч гэлээ хүслээ дарж чадсан. Тэр юу гэж хэлсэн гээч...
Бурхан минь, би тэгхэд л өөрийгөө ямар тэнэг тэрнийг ямар ухаалаг, надад яммар их хайртай болохыг мэдэрч билээ. Магад тэр үед намайг өөрийн болгосон байлаа ч бидний явах зам нэг биш байсаан гэдгийг би одоо маш их мэдэрдэг. Тэрнийг тэгж их биеээ барин гаргасан шийдвэрт би насан туршдаа талархаж явах болноо. Анх уулзсанаас хойш 11н жил өнгөрчээ. Тэрэнд минь сайн хань таараасай гэж бурхандаа залбиръяаа.

No comments: