VII/2
Ээж, аав 2 нь эхнэр нөхөр болж хуримаа хийгээд яг 7 хонож байна. Сэтгэгдэл гэвэл ээж нь төрсөн гэрээ л маш их санаж байна даа. Бас аав, ээжийгээ. Гэрээс гархад минь аав минь удаан үнэрлэж үнсээд, ээж минь хуриман дээр минь бүсгүй хүний заяа гэдэг дуу дуулж өгөөд ээжид нь маш хэцүү байлаа. Зүрхэндээ уйлах гэдэг үнэхээр хэцүү. Дараан аав ээж 2 нь гэртээ ирээд бүгд байж байгаад манай гэрийхэн яваад өгсөн чинь дандаа танихгүй хүмүүс дунд үлдчихсэн аймаар санагдаж уйлаад л хэвтээд баймаар байсан. Аав нь бол их л баяртай байсан. Аав нь ингэхэд ээжид нь явах болсноо хэлээгүй юм шиг байх юм. Ээж нь сая явах болсон мэдэж байгаа биздээ гээд ярих юм. Аав нь хариу хүлээж байгаа гэснээс явах талаар яриагүй юм. Бас өчнөөн зээл авчихаад санаа амар явчих гэж байгаан байхдаа. Аавынх нь хувьд дахиж олдохгүй боломж байх лдаа. Харин ээж нь тэгж тусдаа амьдарч чадахгүй л байх.
VII/8
Ээж нь аавыг нь явуулахаар шийдсэн. Хүний амьдралд олон олдохгүй боломж шүү дээ үнэндээ. 20 хоногын дараа ээж нь бяцханаагаа тэврээд сууж байх нь дээ /би яг 20 хоногын дараа төрсөн :)/
Чи минь ямархуу муухай амьтан байгаа болдоо. Ээж нь хавантаад бас бие загатнаад тиймхэн л байна. Гэхдээ тэснээ :) ... өдрийн тэмдэглэлээс

No comments:
Post a Comment