Monday, August 13, 2012

Сайн найзын минь хурим

Яагаад ч юм сэтгэл санаа амрах ч шиг, эсвэл эсэргээрээ жаахан сэтгэл дундуур ч байх шиг. Тэр минь ямартай ч сайхан гэр бүлтэй болжээ. Надад амалснаараа намаайг харамстал амьдраарай. Чиний минь хань бас хөөрхөн үр бас чи минь өшөө олон хүүхэдтэй болоод илүү сайхан амьдраарай. Миний найз мааш азтай шүү. Энэ хорвоогын хамгийн сайхан бүсгүйтэй суусан. Миний сэтгэл дундуур ч юм шиг мэдрэмж бол миний шуналынх л байх. Өөрөө авч чадахгүй хүлээн зөвшөөрч чадахгүй хирнээ хайрлуулсаар байхыг хүссэн шунал байх. Зүгээр л дурсхад их сайхан байдаг юмаа. 

No comments: