Tuesday, December 18, 2012

Хаана явна даа чи минь

Хайрт найз минь хаана явна вэ чи минь. Энэ үед ямар гоё байж вэ. Ийм хурдан алсрах байсан юм боловууу бидний нөхөрлөл. Хэзээнээс ч юмбдээ бидний хооронд салхи ороод бага багаар үлээж байснаа, хуримын минь өдөр болсон тэр аймшигт хэргээс хойш бүүр тасарчиж. Гэхдээ намайг үргэлж санадаг, бас маш их хайрладаг байсныг чинь би мэднэ. Хэзээ ч билээ тэр өдрүүдэд чамайг хэдхэн жилийн настай гэж сонсоод үхтлээ уйлж байж билээ. Гэхдээ чи минь үхээгүй ээ, одоо 2 хөөрхөн хүүтэй сайхан амьдарч байгаа. Зүгээр байгааагаараа л байж байсан бидний үерхэл их нандин байж ээ. Өчигдөр энэ дэвтрийг олоод хичнээн их баярласан гээ. Уул нь 2лаа бие биендээ файлаар захиа бичээд өдөр бүр солилцдог байсан чи санаж байна уу, магад чамд байгаа ч юм билүү. Би харин олохгүй юм. Одоо бол дэвтэр дээр бичиж байх минь яаав даа гэж харамсаж байна. 3хан хуудас энэ харилцан захиагаа хараад хичнээн их догдолж жингүүдсэнийг чи мэдэхгүй дээ. Өдийд магад чи намайг өөртөө дургүй болсон гэж бодож байгаа байхдаа, надаас тойроод л бусадтай нь холбоо барьсан байх юм. Надад мэнд хүргээд ллл. Яагаад гараад ир жаахан элийрий гээд хүрээд ирж болохгүй гэж вэ. Бид 3 үнэхээр сайхан нөхөрлөдөг байж дээ. Та 2ын нөмөр нөөлөгт би гэж хүн жаргаж явснаа мэдээгүй тэнэг. Тэр нэг залууг худлаа үнэн ярьж явхад намайг хамгаалж та 2 тэрнийг хүйтэн устай ваннд оруулсныг сонсоод үнэхээр тийм гэхийн аргагүй баярлаж байж билээ. 3лаа Жараахайгынд элийрч хонож байсан тэр мөчүүд бүүр үнэхээр сайхан байж дээ. Би юм мэддэггүй гэхэд дэндүү юуч мэддэггүй тэнэг байж дээ. Нөхөрлөлөө хадгалаад үлдэж чадаагүй. Та 2оос зүүгдээд л дээр дээр үсрээд л явж байсан өөрийгөө дандаа төсөөлдөг юм. Тийм гэхийн аргагүй гоё мэдрэмж байдаг. Оюутан нас минь үнэхээр сайхан. Мартахын аргагүй.

3 comments:

Тэмээчин бүсгүй said...

Би бас нэг ийм найзаа хайгаад л байгаа.

Хаана яваа юм бүү мэд. Монголд очоод сайн хайнаа.

Piglet said...

Би бас нэг найзтайгаа ингээд захиа бичилцдэг байсан, нэг нэгэндээ хэлж чадахгүй зүйлээ бичээд. Найзын ээж олж уншчихаад бид 2-г буруугаар ойлгоод баларч билээ хэхэ.

би said...

Энэ найзын ээж нь манай багш. Бас их буруугаар ойлголцох үе байсаан. Цагаан сараар золгох гээд л очидог байлаа