Saturday, December 22, 2012

Сүүлийн үед эргээд л хүүхэдтэй болох хүсэл мөрөөдөлдөө автаад хэрэг алгаа. Нэг хэсэг маш их хүсч байснаа хэсэг овоо мартагнасан байснаа дахиад л хүсэх. Уул нь одоо нэг хэсэг ойрын 2 жилдээ дэмий ч юмуу гэж бодож байсан юм. Хүү ч сургуульд орох тэр үеээр нь төрвөл хүүдээ арай илүү анхаарч чадах юм шиг санагдаж байлаа. Гэтэл ойрноос дахиад л маш ихээр хүсэх шиг. Нөгөө нэг улаан бензтэй нөхөр ирэхгүй 2 хонож нтр болсон арай,,, гэж горьдох шиг ккк. Уул нь ч бараг боломжгүй лдээ. Аймшгийн 5 сарын тэр нэг явдлаас хойш сэтгэл санаа минь овоо дээрдэж мартагнаад байсан юмсан. Уул нь ч хориглосон 6 сар аль хэдийн өнгөрчээ. Бие нь бэлэн байгаа боловуу. Өөртөө сайн итгэлгүй  байна даа. Биеээ сайн эмчлүүлэх юмсан гэж бодох ч аль эмнэлэгт очих вэ? яг зөв эмчилж чадах уу гээд асуулт их байнааа. Өвчтэй биш ч гэлээ тэр нэг муухай явдлаас хойш өрөвссөн л байх. 3н ч хамгийн сайн гэсэн газар очилоо. 3лаа өөр юм ярьлаа. Заааа энэ яаахуу. Хэрвээ чи минь хүрээд ирсэн байвал ээж нь ёстой таг нуунаа. Бүх хүнээс, аааваас чинь хүртэл. Тэгээд төрсөн өдрийн бэлэг болгоноо. Тэгээд аав ээж нь хав дарж байгаад чамтайгаа уулзнаа. 

1 comment:

Тэмээчин бүсгүй said...

Өвөрхангайн Хужиртын сувилалд оч. Их сайн юм билээ. Шавар марьланд боож байгаад тавьдаг гэсэн.

Их үр дүнтэй гэсэн шүү.