Хайрт найз минь, амаараа хэлж ярья гээд бүтэлтэй болох шинжгүй санагдаад захиа бичиж сууна .Миний найз хэзээнээс ийм болчихвоо. Юу чамайг минь ингэтэл нь өөрчилчихсөнийг мэдэхгүй юм. Доор бичих зүйлээ хэлэхгүй байя гэхнээ дуугай өнгөрч чадахгүй нь, ойлгоорой. 2-лаа нөхөрлөөд даруй 12жил өнгөрчээ. Өдийг хүртэл би чамайгаа бусдаас өөр хүн гэдгийг мэдэрч харж өссөөн. Гэхдээ ийм болно гэж бодож байгаагүй. Яагаад ийм баг зүүж амьдардаг юмбэ. Яагаад бусдыг хуурч амьдраад байгаа юмбэ, тэрнийгээ яаадын үхсэн гэж өөрийгөө өмөөрч бодох чиний амийг дагуулж харин тийм гэж хариулсандаа өөртөө уур хүрнэ. Яагаад бас бусдад зааж, бусдыг загинаж, бас өөрийгөө үргэлж эвгүй байдалд оруулаад байгаа юм бэ. Чи анзаарахгүй байна гэж үү. Хүмүүст чи хямдхан охин шиг сэтгэгдэл төрүүлээд байгааг. Урд шөнө тэрний надад хэлсэн үг юу гээч, найзынхаа эхнэртэй унтахгүй лдээ, тэгж болохгүй байх тэ гээд. Чи тэрэнд тийм л сэтгэгдэл төрүүлж байна. Гэтэл чи өөрөө бол шаал өөр зүйл бодож байгааг би мэднэ. Яагаад нөхөр чинь хажууд чинь сууж байхад найзыг нь тоохгүй үнсэж болдогыг би сайн ойлгодоггүй мэдэх ч үгүй. Хүнд өөр өөрийн гэсэн хэм хэмжээ гэж баймаар юм шиг. Юу чамайг ингэтэл өөрчилж байгааг мэдэхгүй. Тэртээх он жилүүдэд чи надад эхнэртэй хүнтэй л битгий уулзаарай миний найз гэж хэлж байсан тэр бүсгүй мөн гэжүү. Өнөөдөр өөрөөсөө өчнөөн дүү залуутай уулзаж, тэрэндээ баясаж явааг чинь хараад үнэндээ дургүй минь маш их хүрч байна, гэхдээ бас өрөвдөөд байх юм. Яагаад бид найз гээд өдий хүрчихсийн бол? Хүмүүсийн магтаалд толгой чинь тэгтлээ эргэчихсийнмуу. Өчигдөр надад ярьсан тэр аймшгийн яриаг чинь сонсоод үг хэлэх гэтэл өөдөөс уурлаад яриулсангүй. МАгад тэр явдлаас болоод аав ээж чинь чамайг буруутгасан, чи надаас хамгаалал хүсэж ярьсан ч байж болох. Гэхдээ уучилаарай би хамгаалж чадахгүй. Ийм зүйлд бүүр хэзээч чадахгүй. Оройны тэр бүдүүлэг аашуудыг бүүр ч мэдэхгүй юм байнаа. За за бүүр хэлэх ч үг олдохгүй байнаа. Найз нь эдгээр зүйлсийн талаар чамтай сайн ярилцмаар байна, хэлмээр байна.
No comments:
Post a Comment