Thursday, December 27, 2012

Гөлгөр, гөлтгөр, балтгар



Энэ ямар гоё ярилцлага вэ. Өдий хүртэл мэдэхгүй зүйл яааасан их вэ, би яаагаад сэтгээгүй вэ, гүйэ ерөөсөө л маш их юм бодогдуулж байх юм. Энэ 2 хүнийг дахин дахин илүү удаан яриулмаар. Лхагва ямар гоё вэ. Хэлсэн үгнүүд нь бүүр зүрхэнд хүрэх шиг. 

Энэ насандаа яаааж ийсхийгээд л аргалаад л сайхан амьдарчихвал хийсэн нүглийг нь хэн ч 

анзаарахгүй мэт сэтгээд үхээд санаа амар дуусчихдаг зүйл бишээ, урд насанд хийсэн үйл лай 

хойшид үргэлжилсээр байдаг. Энэ амьдралдаа эдлээгүй бол дараагийн амьдралдаа заавал 

үүрнэ.

Нарыг хайрла, нар үгүй бол амьдрал үгүй. Байгаагаараа дайлах, үгс бүр нь тархинд, сэтгэлд бууж байх юм. Маш гайхалтай. 

Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, генерал ч байсан хэн ч байсан ижил, үсээ хусуулна, ижилхэн л байна.

Одоо цагийн улсууд 4 эрдэмтэй юм шүү дээ
Мэддэгүйгээ мэддэггүй юм гэж
Энэ мэдсэн болов уу гэж боддоггүй юм
Мэдээгүй юмаа хүнээс асуудаггүй юм

Тэнгэр нь хаясан хог, бусдад аль болох хэлэх хэрэггүй үг юм шиг санагдлаа, тэгж санагдвал тэнгэрийг нь олоод өгчих юмсан ккк.

Бусдад гомдоллох, уурлахын тухайд үнэхээр хэрэгтэй байлаа надад. Яг одоо би нөхөртөө гомдоод уурлаад сууж байна, үнэндээ хэнд ч хэрэггүй гомдол мэт сэтгэгдэл төрж байна. Урд нь ч бас төрж байсынмаа яг ийм бодол. Тэр үед юу гэж боддог байсан гэхээр заааа за уурлаад ч юу хийхэв, уурлаж уйллаа гээд ямар нэмэр байх биш, намайг ойлгох биш ч гэхийнмуу, тэглээ гээд өөрчлөгдөх зүйл байхгүй, уураллаа гээд тэр хүн мэдрэхгүй ганцаараа чи л сэтгэлээ эд эсээ зовоож байна гэж боддог байлаа. Тэгээд л уур гарчихдаг сонин, гэхдээ нэг тийм сонин гөлөөн болчихдог байхгүй юу. Яагаад ч юм хүйтэн хөндий, нэг тийм сонин. Харин тэгэх ч хэрэггүй юм байна гэж одоо бодож байна. Илүү их унших мэдэх, таних хэрэгтэй Юм шиг санагдлаа. Цаг хугацаа маааш хурдан өнгөрч байхад хэрэггүй гомдлоор сэтгэлээ дүүргэх хэрэг байгаа ч юмуу. Эргээд л уучилах, ярих, хөөрөх, хамтдаа байхаас хойш гэж л бодох шиг. 

No comments: