Friday, December 7, 2012

Не хочу не хочу не хочу

Яг одоо би ийм газар ороод таг чимээгүй зураг зураад суух, ном уншаад орчноос тасармаар байна. Хэнтэй ч ярихыг хүсэхгүй, юу ч хийхийг хүсэхгүй байна.

Тэр 7 настай зодуулсан хүүг ч бас хамт авч ороод үлгэр уншиж, хамтдаа зураг зурахсан. Яаасан хэцүү тавьлан бэ тэр. Үхсэн ч сэхсэн ч би мэдий гээд тэр ээж нь хэлхийн. Ямар аймаар юмбэ. Үнэхээр гутарч үзээгүйгээрээ гутрах шиг, хоосон хөх минь чинэрэх шиг.

Бурханд гомдолтой байна, хэзээ нэгэн цагт хийсэн үйлийн үр байж болох ч гэлээ, яаагаад, яаагаад вэ???

Зарим нэгэнд хайрлаад байхад ч заяадаггүй үр, зарим нэгэнд амьдарлын садаа, гай болж байгаа гэж бодхоор үнэхээр шогийн хуваарилалт биш гэжүү.
Үхсэн ацных нь аав ээж байхавдээ. Хайрлаж чадахгүй юм бол яаах гэж гаргасым бол, нэг мөсөн сав, төмсөгөө авхуулчихаад дураараа юу хүссэнээ хийцгээнэ биз. 

No comments: