Sunday, December 9, 2012

My dream home


Манай гэрт урагшаа Богд уул руугаа харсан 3 цонх бий, тэрний нэгийг яг ийм болгоно, энэ бол миний бүс гэжугаа. Хийхэд амархан үнэхээрийн сайхан хэсэг, аа тийн зүүн тийшээ харсан 2ын аль нэгэнд ч хийж магад. Манайх тийм олон өрөөтэй том байшинтай айл биш шүү. Зүгээр л тийм сайхан зохион байгуулалттай таарсан юм.  Энэ зургийг нетээс хараад л шууд татаж авсан юм. Мааш их таалагдсан.

Харин энэ бол хань бидэн 2ын жиргал цэнгэлийн өргөө юм хихи.
Энэ бол том өрөөний санаа, гэхдээ манайх ийм болох боломжгүй шахуу.
Энэ гал тогоо бас их таалагдаад байгаа зохион байгуулалт нь, гэхдээ ийм цагаан байх уу гэдэг их эргэлзээтэй. Би энэ зурагтай пост ер олигтой оруулж чадахгүй юмаа. Нааш цааш нь гүйлгээд байхын. Өнөөдөр маш гоё мэдээ сонссон учираас сэтгэл гэгэлзээд ёстой гоё байнаа. Тэр дээрх зуслангын байшин бол жишиг зураг юм. Энэ зун зуслангын байшин барих төлөвлөгөө байнаа. Хань хүү бид 3 аав ээжүүдийн их гэрээр одоохондоо амьдарч байгаа юм. Тусдаа гартлаа маш сайн хадгалж байгаа. Эхнээс нь хэрэгжүүлж эхлэнэ дээ. Зунаас бас байшин ашиглалтанд орчихвол тэгээл башийна даа. Хэдий байрны зээлд орчих ч гэлээ өөрсдийн гараар бүгдийг хийж байгаадаа маш их баяртай байгаа :))

3 comments:

Тэмээчин бүсгүй said...

Тавилга болон гал тогооны дэлгүүр орохоор нээх гоё санагдаад байды ш дээ.

Гэрээ хүссэнээрээ гоё болгоорой гэж ерөөе!

Anonymous said...

өө тэр цонхны хэсгийг би бас иймиймтай болохсон гэж их хүсдийн..тэндээ цайлаад л, ном уншаад л, унтаад л, уугаад л

биелээсэй гэж хүсийда

хундага

би said...

Баярлалаа, өөрөө хийнэ гээд бодчихсон байгаа, амархан санагдаад байгаа. Таныг ч бас ийм гоё юмтай болоосой гэж хүсье