Wednesday, January 2, 2013

Шинэ оны мэнд :))

Шинэ оны Мэнд. Хайрт блог минь. Анхны пост билэг дэмбэрэлтэй сайхан зүйлс бичмээр лллл. Гэсэн атлаа сэтгэлд байгаагаа уудалчихмаар лллл.

Сэтгэлд нэг л хөндүүр болчиж. Ганцаараа эмгэг өвчинтэй юм шиг л сэтгэгдэл хааяаа хааяаа их хүчтэй төрөөд байх болчиж. Бусад хүмүүс зүгээр л байхад чи л ганцаараа гэж бодох шиг. Бусдад хааяа маш хүчтэй атаархах шиг. Өдийг хүртэл болно доо хэмээн өөрийгөө хуураад байсан юм шиг. Мэдээж болно лдоо. Асуудал байхгүй гэдэгт би итгэдэг. Харин гэхдээ хагас жилээс илүү гаран хугацаанд хэд хэдэн удаа өөрийгөө хуураад авлаа. Яаагаад юм бүү мэд. Ийм их хор уршигтай байдаг ч гэж бодсонгүй. Сэтгэлд үнэхээр их юм үлдээх юмаа. Уул нь би өөрийгөө тэр бүгдийг гайгүй давж гарлаа даа гэж бодож байтал үнэн хэрэгтээ тийм биш байсан бололтой. Яагаад ч юм би ийм азгүй юмуу эсвэл нүгэл нь нүдээрээ гарна гэдэг нь болж байгаа юм боловуу. Зарим нэг хүнийг бодход харин ч надад байхгүй биш байгаа. Гэтэл би Яагаад сэтгэл ханахгүйгээр барахгүй ингэж их хямралд автаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй юм. Гэхдээ байнга биш лдээ, хааяаа л гэнэт маш хүчтэйгээр хямруулаад байх юм. Энэ нь сэтгэцийн ямар нэг эмгэг агуулаад байх юм.

3 comments:

Piglet said...

Шинэ оны мэнд! Сэтгэлдээ хөндүүр зүйлээ тээж явахаар эндээ гаргаад тавьчихвал бие сэтгэл амраад шаналж зовох нь багасна. Энэ ондоо сэтгэлийн хөндүүрээ эдгээж, хүсэн хүлээж буй нандин эрдэнэ чинь ирэх болтугай гэж хүсье!!!

Meegaa said...

Shine jiliin mend hurgeye!
yunii toloo blogtoi bilee dee, saihan uudlaal bichichihgui yu.

Giliin hatanii stress-d orood garlaa geed 1 bichleg bdg teriig unshval hereg boloh baih daa.

би said...

Баярлалаа, харин блогт их дурлаж байнаа ойрд, ойр дотныхондоо хүртэл хэлж чадахгүй зүйлс байх юмаа бас.