Wednesday, January 9, 2013

ӨГЛӨӨНИЙ МЭНД

Сайхан өглөөний мэнд.  
Би Норов шиг энд тэнд юмаа гээдэг болчижээ, наагуур чинь миний оюун ухаан харагдаагүй биз, эрхмээ таныг хэлсийнмаа, аан байхгүй юу за баярлаа, хадагтай наана чинь миний сэтгэл харагдана уу, өө баярлалаа би харин хайгаад олдоггүй. 
Нэг иймэрхүү юм болох гээд байнаа. Сэтгэл дотор цасан ширхэгүүд л дэгдэн дэгдэн бүжиглээд л, эргэлдээд л, товшоод л, сийгээд л сийгээд л.
Сүүлийн 2 хоногт гэнэт ийм болчихов. 
Нээрээ би өвдөөд бараг дээд тивд залрахаа дөхөв.
Даанч чи болоогүй ээ гээд буцаагаад шидчихлээ.
Өнөөдрөөс бүүр хүн төрхтэй суужийна гээч. 
Салимон гээч чинь нээрээ ямар лагийн бэ, хямдхан чанартай.
Миний хэдэн цэцэгс надад гомдож байгаа байхдаа, гэснээс бодхоос л гомдоод байхын.
Би нээх гоё гоо даль цэцэг аваад онцгой сорт байсан юм. 
Булцууг нь хадгалж байтал, цаасанд тусгайлан боогоод, ажил дээр болохоор сэрүүн газар гээд цонхоныхоо нэг мухарт энхрийлээд хадгалчихсан байсан чинььььь
Ирдэггүй, ажилгүй цэвка аниа хаячихсан байхын.
Яагаад хүний юмыг асуулгүйгээр тэгж тусгайлан тавьсан байхад юу ийн ч гэж харалгүй хаядаг байнаа. Ёстой бүткүе.
Та нар хүнд дурлаад бүүр зүрх чинь тийм гэхийн аргагүй хөндүүрлэж, тэгээд шархирч, тэгээд нэг тийм гэж хэлхийн аргагүй мэдрэмжинд автаж байсан уу, би тэртэээх нэгэн онд тэгж байсан байхгүй юу. Тэгээл тэр мэдрэмж алга болчихсын. 
Гэтэл заримдаа кино үзэж байхад гарч ирээд байхын.
Тэгээл киноны дараа зүүд зөн билгийн ертөнцөд амьдраад байх шиг болох юм.
Эргээд олдохгүй болчихсон тэр мэдрэмжийг хааяа мэдрэх гэж их хүсдийн. Тэр кинонд миний хайртай хүн байсын боловуу гэхгүй юу :p

За за ажилаа хийлээ. Энд нэг гатнуул хараад байна ккк

2 comments:

Anonymous said...

ээ өмнөхтэйгөө таараад сэдэрчиж

тэгж байгаад өнгөрнө дөө хө

би said...

ккк, өмнөхийг бодхоо болиод нилээн уджээ. Өмнө нь би бодохдоо таарвал догдлох байх, хэцүү байх боловуу гээд л. Одоо ерөөсөө тэгсэн бодогдхоо байчихсан байна лээ, хааяа нэг хаана юу хийж явдаг болдоо гэх маягаар л боддог болчихсон байсан.