Monday, January 28, 2013

зүүд

Хүн энэ насандаа нэг л хүнийг хайрладаг, нэг л хайр байдаг гэдэгт би итгэдэггүй юм. Итгэдэггүй ч юу байхав тэгж боддоггүй хүн лдээ.

Өнөө өглөөхөн зүүдэлсэн зүүдээ бодон явлаа. Урд шөнө анхны хайр байсан гэх хүнийг зүүдэллээ.

Тэрэнтэй уулзах гээд цаг товлочихсон. Одоо цагт л уулзах гээд байгаа бололтой. Сургууль дээр байх шиг. Тэр гараад ирлээ. Ямар гоё харагдсан гээ. Инээгээд л. Яг л урдных шигээ. Зүүдэндээ бодож байна, яг л урдных шигээ догдлоод байх чинь. Энэ юу вэ. Ийм юм байж боломгүй дээ гээд.

Би түүнийг ер нь санаж бодохоо больчихсон, надад огт бодогддоггүй хүн лдээ. Заримдаа бүүр тэрэнтэй учирсанаа өөрөөсөө нуух шахуу, санахыг хүсдэггүй зүйл лдээ.

Өглөөхөн гарч явахдаа яагаад тэгж догдлосон юм бол гэж бодохтой зэрэгцээд ханийнхаа өмнө буруутай ч юм шиг эвгүй муухай сэтгэгдэл төрөв. Арай би одоо хүртэл тэрнийг гэх зүйл агуулж байгаам биш байгаа гээд.

Тэр догдлол зүгээр нэг гэнэн догдлол биш лдээ. Тэр хүний намайг баярлуулсан, гомдоосон зэрэгт мэдрэгддэг маш хүчтэй нэг тийм мэдрэмж лдээ. Анх л үнэхээр цээж хөндүүрлэж зүрх өвддөг юм байна гэж мэдэрсэн тэр мэдрэмж юм. Дотор давчдах шиг.


1 comment:

Piglet said...

Би заримдаа яг ийм зүүд зүүдэлдэг шд. Учиргүй догдлоод сэрнэ хаха.