Wednesday, January 30, 2013

Бантан шиг ллл

Гадаа өнөөдөр ямар гоё байв аа. Агаар нь орж байгаа цас нь бүгд л нээх гоё.

Өдөр цайны цагаараа банк орж хүнд мөнгө шилжүүлээд эргэж гараад дэлгүүр хальт хэсэв. Хармаагаа сэгсрэх янзтай шүү ккк.

Нөхөртөө нэг цамц авлаа. Өөртөө нэг женс авлаа. Би нээх удаан хэсээд л яваад байх дуртай биш, таалагдлаа хармаандах болж байвал тэгээд л авчихна. Мөнгө хадгалахдаа муу зангаа засч үзэх юмсан.

Би хэд хоногын өмнө нөхөртөө аймаар гомдоод гэрээсээ гараад муу жижиг тэргээ асааж аваад л хаашаа ч юм явлаа. Нөхөр найзуудтайгаа уулзана гээд гархад нь яагаад ч юм маш их гомдол төрөөд байлаа лдаа. Юунаас юм бүү мэд. Өөр гомдох шалтгаан байсан юм уу гэхээр үгүй ч юм шиг. Зүгээр би даварч байгаамуу бүү мэд.

За тэгээд гараад сэтгэл санаа хямраастай хаачихаа мэдэхгүй давхиж явбаа. Урд нь ядархаараа нээх сайхан хүн амьтантай ярихгүй ганцаараа саунднаа гэж мэгээд лаг боддог байсан байхгүй. Нэг л хүсэл төрөхгүй.

Тэгээд хэнтэй хаана юу хийх вэ гээд бодоод олсонгүй. Би яагаад ийм болчихов гээд өөртөө баахан асуултын тэмдэг тавьлаа.

Тэгээд очих хүн олдохгүй өнөө маргаашгүй төрөх муу найзыгаа дуудлаа. Өшөө бас нэг найз байгаа лдаа. Гэхдээ нэг тийм уулзах хүсэл төрсөнгүй. Тэгээд өнөөхийгөө хараад 2лаа хаачихаа мэдэхгүй худлаа чалчингаа бас жаахан давхив. Тээл эргээд нэг хоолны газар олж аваад сайхан элдэв хангайн зүйл чалчлаа даа.

Тэгээд л гарсан чинь зүв зүгээр болчихсон. Хамгийн инээдтэй нь оройтно гээд байсан нөхөр эрт харьчихсан байсан. Бас л дугарах хүсэл төрөхгүй л байсан. Хааяа юм нь ирцэн аятай аашилж аягласан хэвээр л байх юм даа.

Заримдаа нээг их өөрийгөө өрөвддөгийм би, хаха За элийрч эхлэж байх шиг байна.

Маргааш энэ томоо гэгчийн хүүхний төрсөн өдөр байхгүй юу. Гэтэл би 1 сарын эхээр энэ жил төөгий өөгий хийхгүй ээ гэж мэгээд маяглаад байсан байхгүй. Өчигдөр, өнөөдөр, маргааш тувтан плантай. Гоё ч юмуу, эгч нар залгаад ямар бэлэг авах юм гэхээр нь юу ч авахгүй ээ хийхгүй гэсэн, за дуугай хэл гэж ганц загинуулангуутаа бэлэг авах болчих шиг боллоо ккк.

Би бантанд үнэхээрийн дуртай байхгүй юу. Тэгээд энэ удаагийн бичлэг жинхнээсээ бантан болчихлоо :p

Энэ гоё дууг сонссоноос болоод өнөөдөр бүхэл бүтэн тоглолтыг нь сонссоор өнжлөө лайк


No comments: