Хүмүүс хайрыг яаж мэдэрдэг бол?
Мэдэхсэн. Зүгээр л бие сэтгэлд яаж мэдрэгддэг бол.
Миний хувьд амьсгаа давхцаж, цээжин дотор ямар нэг зүйл багтахгүй байх шиг, цээж шархирах шиг гэх мэт мэдрэмж төрдөг. Энийг л хайр гэж боддог. Мөн боловуу, эсвэл...
Хайртай гэхээрээ л байнга энэ мэдрэмжийг мэдрэхгүй лдээ.
Баярлах, сэтгэл санаа тавгүй байх, гомдох,... гэх мэт тохиолдолд илүүтэй мэдрэнэ. Энэ мэдрэмж гэхдээ жилээс жилд багасаад байх шиг санагддаг.
Энэ нь хайр байхгүй болж байгаа гэсэн үг биш, зүгээр л догдлол багасч, энгийн амьдралаар амьдарч тэрэндээ дадал болж байгаагын илрэл юмуу гэж боддог. Яг гэхдээ энэ бас бишээ, би энэ талаар олон бодож, олон удаа бичих гэж оролдож байсан ч яг энэ, ийм гээд хэлчиж чадахгүй байгаа юм. Магад одоо энэ бичиж байгаа минь ч нэг л тийм таатай зөв харагдахгүй байна.
Гэхдээ яг одоо зүрх минь цээжиндээ багтахгүй байгаа юм шиг, бас хаа нэгтээ хөндүүр байгаа юм шиг мэдрэмжинд автчихаад сууж байна. Энэ мэдрэмжээ алдахгүй хэсэг ч гэсэн мансуурмааар....

2 comments:
Би болохоор арай өөрөөр төсөөлөөд байдаг, надаас болоод намайг хайрлаж байгаа хүний зүгээс нүдэнд харагдахгүй савнаас нүдэнд харагдахгүй хайр гээч зүйл хальж асгараад тэр нь долгионоор мэдрэгдээд байгаа мэт. Тэгээд л цаг хугацаа өнгөрөх тусам хэмжээ нь өөрчлөгддөг байх даа. Хаха бичсэнээ уншсан чинь харь гаригийн юм биччихэж.
Тийм шүү тийм үед ч бас мэдрэгддэг. Нүдээр харагддаг
Post a Comment