Зааа маргааш эрүүл мэндийн даатгалаа бөглүүлээд тэгээд үлдсэн хэдэн нарийн мэргэжилдээ үзүүлчихвэл ч бүх юм сайхан болох нь тэр дээ.
Өнөөдөр уул нь хүүтэйгээ ханьтайгаа Өргөөд хүүхэлдэйн кино үзэх плантай байсан ч гэлээ хүү маань эмээтэйгээ агаарт гарна гээд төлөвлөгөө хойшлогдлоо. Өчигдөр ч бид 3 сайхан зугаалсан лдаа. Тэгэхээр бас ч гэж чамлалтгүй.
Гадаа нээрээ яасан дулаардаггүй юм бэ дээ. Бушуухан л дулаараасай.
Энэ жил баахан цэцэг жимс, мод бут тарихаар үрслүүлж суулгаад байж байна. Ажил дээр ирийтэл гараад ирчихсэн. Эхлээд хадам аавын хашааг янзын гоё болгоноо. Намар суулгасан хэдэн сарнай минь ургаасай, ургаасай.
Өглөө манай нэг найз нээх эрт залгаад авсан чинь гадаа эрвээхэй нисч байна гээд бөөн инээдэм боллоо. Ийм хүйтэнд юу боллоо гэж эрвээхэй байхав дээ гэсэн нээрээ гэнээ. Тэгэхээр нь хүүе цагаан байна уу, наадхыг чинь цагаан эрвээхэй гэдийн гэсэн чинь намайг шоолж бас баахан инээлдлээ.
Байшин минь хурдан ашиглалтанд ороосой. Тэгвэл гэртээ 3-лаа ёстой нэг сайхан даа. Уул нь ч 2 аавындаа санаа зовох юмгүй сайхан л байна. Гэвч анхнаасаа тусдаа амьдарчихсан хүмүүс бас нэг л өөр байдаг юм байна.
Наадмаар орчихвол ч хүүгийнхээ төрсөн өдрийг ёстой сайхан хийж өгнөө. Хүү минь дараа жил цэцэрлэгт яваад тэрний дараа жил сурагч болох нь дээ :))
Энэ жил хань бид 2ын хүсэл биелэх болтугай. Тэгвэл үнэхээр том хөрөнгө оруулалт болно доо. 2 хүүхэдтэйгээ нэг хэсэгтээ л асуудалгүй сайхан байна даа. Санаж явхад бүтнээ.
2 comments:
ёстой гоё өөдрөг бичлэг байна. амжилт хүсье
жирмээ бхдаа хүчээр ч хамаагүй сайхан зүйл бодож бай, битгий их стрессдэж бгаарай. ^^
Post a Comment