Monday, April 29, 2013

Сайхан байнаа би

Над шиг ийм бүтэлгүй хүүхэн байдаг боловуу ккк.
Бодохоор л гомдоод байхын ккк.
Хань ижил нээх гоё театрын билет аваад ирсэн байсан байхгүй юу.
Өнөө хүүхэн чинь хөл нь газар хүрэхгүй биздээ.
Тэгээд ажлаасаа эрт гарий, эхлээд хоол идчихээд үзий гэж уриалваа
Манай хүн хүрч ирчихээд л яараад болдгүй.
Би юундаа яараад унав гэсэн, 7 боллоо л гээд ккк
8с шдээ гэсэн чинь өөө тиймүү би хоцорлоо гээд адгаад байлаа гээд. Надад билетээ өгчихсөн байсан юм.
ГЭТЭЛллллллллл.... өнөө хүүхэн чинь 20,000 гэсэн бичгийг нь 20,00 гээд тогтоочиж хаха
Тэгээд 2лаа аажуу уужуу сайхан хооллоод, алхаад очисон нэг ч хүн байдаггүй цоожтой хаалга мөргөөд уйлан дууллаа даа би.
Арай ч дээ нээрээ. Ийм бүтэлгүй байна гэж яриагүйз дээ.
Манай хүн 2лаа ёстой сайхан хоол идлээ шүү, хайр нь нээх бодож санаа зовоод байгаа юм алга, 2лаа алхая гээд өчигдөр бараг хотыг тойрч алхлаа.
Билетээр шатсан хэдий ч ханьтайгаа хэзээ ч юм мартагдсан болзоогоо хийж маш гоё оройг өнгөрөөлөө. Хэрвээ бид жүжгээ үзсэн бол тэндээс гараад яаран гэр лүүгээ таксидаж ирээд унтацгаах байлаа.
Харин билетээ үхүүлсэний азаар драмаас цагаан хаалга хүртэл алхаад, буцаад автобусаар гэр лүү гээ явлаа. Тэр хооронд юу эсийг ярилцаж бидэнд олдохоо байсан цаг хугацааг нөхөх шиг л боллоо :)

2 comments:

Unknown said...

хэцүүхэн юм болжээ. хүлээлттэй байж байгаад бүтэлгүйтэх ёстой муухай харамсмаар шүү, гэхдээ гоёор нөхсөн бол яахав.

Bremen said...

huuye yaasan goe nuhult hiigee ve, tanai hun bas ovoo alhaj baishuu, manai hun bol barag talbai hundlun alhaal za yumand suuy gedgiishd hehehe