Wednesday, April 24, 2013

Prince :))

За нэг бор хүү дээр минь бас нэг жаал хархүү нэмэгдэх юм шиг болоод явчихлаа шүү ккк. Сэтгэл дотор 2дсон байсан минь арай дээрдэв. Нэг өдөр гүнжтэй болох гэж мөрөөдөж, маргааш нь хүү нь дээр гэх бодол төрөх. Уул нь эрүүл саруул л байвал эр эмийн ялгаа юу байхав гэж бодох ч цагаа тулхаар тийм биш бололтой.
Үзүүлхээр хүлээх далимд залуу бүсгүй 2 гарч ирлээ. Гархын өмнөхөн /би үүдэнд зогсож байсан тул сонсогдож байлаа/ залуу, эмчээ хүү юуу охин уу гэж догдлон асуух.
Эмч би жаахан хэлхээс санаа зовоод гэх. Яагаад гэсэн, тэр 2 орохдоо 2 охинтой хүүтэй л болмоор байна гээд ортол охин байж.Ингээд 3 охинтой болж байгаа бололтой.
Дараа нь дахиад нэг хос орлоо. Тэд 2 хүүтэй, дахиад нэг хүү гарвал 3н хүүтэй болж дархан бэр болно гэж ярих эмэгтэй өрөө лүү орлоо.
Тэр 2 гарч ирсэн охинтой болох бололтой. Уул нь миний хувьд их л сайхан мэдээ тэр байв. Гэтэл өнөө 2 зааа яадаг юм, 2лаа ямар гандан буурах биш дахиад л хүүхэдтэй болоод 3н хүүтэй болчих юм чинь гэнээ хөөрхөн. Бие биеэндээ их халамжтай юм гээч. Бүдүүн баараг гэмээр нөхөр эхнэрийнхээ гутлыг үдэж өгөх.
Би ч чин үнэнийг хэлхэд охин хүүхэд мөрөөдөж байлаа. Тэгээд эмчийн өрөөнд гэнэт айлаа юу вэ, хүүхдээ голох нуу дээ энэ хүүхэн чинь гээд ккк.
Охинтой болоход ааш зан нь хэцүү балрах байх даа гэж бодсон хирнээ, яг намайг дууриасан нэг охинтой болчих гэж мөрөөдөж байлаа ккк. Харин сүүлийн үед охидтой холбоотой аймшигт мэдээнүүд уншаад хараад, охин хүүхдээ хамгаалж чадах болов уу ч гэх шиг дэмий баахан зүйл толгойд эргэлдэж байлаа. Одоо харин ах дүү 2 жаалтай болох нь дээ.
Өсөлт хөгжилт хэвийн, энэ үг үнэхээр сайхан сонсогддог шүү.
Эмчийг ямар нэг таагүй зүйл хэлэх вий гэж айдастай болчихсон байж ээ би.
Нөхөр бид 2 битүүхэн хүү юм шиг байна гээд л ярилцаж байсан үнэн л байлаа.
Манай хүн энэ яг хүү байхаа. Чи нэг л тийм эгдүүтэй өөр болчихдог юм гээд. Би болохоор хөхнийхөө толгойг хараад л хүү байх гэж тааж байлаа.
Уул нь би хүйсийг нь харуулахгүй гэж бодож байсан ч сэмхэн мэдчихлээ. Нөхөртөө хэлэхгүй ээ төртлөө.
Уул нь би нөхөртөө охин гаргаж өгөөд аавын амины охинтой болгох юмсан гэж үргэлж боддог юм. Дараа гаргаж болох байх аа, тэр үед харж үзээрэй дээдэс минь :))

5 comments:

Unknown said...

охин хүү ялгаа юу байхав ээ. эрүүл байна гэдэг маш том зүйл болжээ одоо үед. биеэ гамнаарай.

edna said...

ойрхон бол ижил хүйстэй нь зүгээр юм бналээ. одоо үед ёстой эрүүл л бвал их юм. бага нь охин бвал хөөрхөн шдээ, эрхпүүлж бхад. бас хамгаалах ах нартай бн гэдэг чинь гоё

edna said...

ойрхон бол ижил хүйстэй нь зүгээр юм бналээ. одоо үед ёстой эрүүл л бвал их юм. бага нь охин бвал хөөрхөн шдээ, эрхпүүлж бхад. бас хамгаалах ах нартай бн гэдэг чинь гоё

Ahaitan said...

Ohin huuhed eejdee ih tustai l bdiin bn lee. 3 huutei nz maani neg uzeed aldii ohintoi bolchij yunii magad getsen yavj bn le kkkk. Manai hadam chin 4 Huu gargasan Hun dee. Ohin heregtei l bdiin bn lee. Harin hadam duugiin huuhdiig gedsend n bhad n l bi ohin bnaa ged bsn ohin garsan. Eej n bol Huu huuhed l huseed bsn. Naag ene odoo gej bodson bh gej Sanaa zovood ohin GED bsn gej kkkkk

би said...

ккк, би охин хүүхдэд бас их хайртай
нээрээ ах нараараа хамгаалуулаад бага нь охин байхад зүгээр юм байна шүү. Миний хань дан хүүтэй айлынх, би 4 охинтой айлын хүүхэд ккк.