Хүний амьдрал үнэхээр сонин байх юм даа. Миний найз тэртээх оюутан ахуй цагийн 2-р курсээсээ үерхсэн залуутайгаа гэр бүл болоод одоо бараг 10 гаран жил болжээ. Гэвч найзад минь хүүхэд заяасангүй. Тэр 2 бүхий л аргаар оролдсон боловч олдсонгүй.
Харин өнөөдөр би маш муухай мэдээ сонслоо. Нөхөр нь найзаас минь салахаар болж. Нөхөртөө буруу өгч муулж чадахгүй ээ. Төдийгөөс өдий хүртэл бид чадахаараа л хичээлээ гэх найзыгаа хараад үнэхээр сэтгэлд маш хэцүү байна. Үнэхээр тэр нөхөр огт хүүхэдтэй болохгүй бол сална гэсэн бодолтой байсан бол хүнийг 30 гарсан хойно нь салах биш ирээдүйгээ эртхэн харж салж болох л байсан мэт.
Гэвч би энэ талаар найздаа юм хэлсэнгүй. Чамайгаа дэмжинэ, юу ч боллоо чинийхээ талд гэдгийг л хэллээ. Үнэндээ надад хэлэх үг ч байсангүй. Би нөхөртөө маш их, бүүр маш их хайртай гэвч гэж хэлэх найзыгаа өрөвдлөө гэж хэлж чадахгүй. Би өрөвдөхийг хүссэнгүй, зүгээр л энэ цаг мөчид хажууд нь байж чадахгүй байгаадаа өөртөө маш их уур хүрлээ.
Бидний нөхөрлөл тэртээх 4-р ангиас хойш эхэлсэн билээ. Харин найзыгаа би сэтгэлээрээ мэдэрдэг хамтдаа гэж бодож өдий хүрснээс найз байж чадсан эсэхдээ маш итгэлгүй, өөртөө үнэхээр шүүмжлэлтэй байнаа. Заавал хамтдаа байхдаа, уулзаж байхдаа нөхөрлөл учир утгатай байдаггүй гэж боддог байсан бодол минь энэ удаад хазайхад хүрлээ. Үнэхээр гүйгээд очиж чадахгүй байгаадаа, юу хэлэхээ мэдэхгүй байгаа даа сэтгэл гонсгор.
Өнөөдөр би найздаа жирэмсэн харагдмааргүй, өнөөдөр би хүүхдүүдээ ярьж баясмааргүй. Сэтгэл нь хичнээн шаналгаатай байдгаа тэр минь нууж чаддаг. Өө зүгээрээ найз нь зүгээр шдээ гэж юу ч болоогүй мэт инээмсэглэлийнх нь цаадах гуниг, цөхрөлийг мэдэрдэг хирнээ би яаж ч чадахгүй. Амьдрал заримдаа дэндүү хатуу. Яагаад төрүүлсэн үрийнхээ амийг барьж, эсвэл хог шиг хаяаад явдаг нэг нь байхад хүсээд ч олддоггүй зүйл гэж бас байх гэж.
Хүүхэд өргөөд авбал дүү дагуулчих юм биш байгаа. Тоохгүй орхичихсон чинь гэнэт хүүхэд олчихсон байвал сайханаа гэх мэтээр бодохоос цаашгүй байх юмдаа. Хадам ээжийн ятгалаг ч маш их байсан даа. Нөхөр нь өдий хүртэл яваад тэссэнгүй. Уул нь хүүхэдгүй ч хамтдаа насыг туулж болдог хорвоо мэт . Даанч тийм сэтгэлийн хат түүнд байсангүй. Эр улсууд хүртэл хов жив их ярих юм. Өнөө хэний эхнэр гэж ирээд ам амандаа шивэр авир хийх. Үнэндээ энэ бол хүүхэд гаргаж чадахгүй нэг муу эм гэж хэлэгддэг цаг үе биш. Нэг төрлийн өвчин юм шүү дээ гээд тэдэнд орилчихмоор.
Тэнэг зүйлд итгэж мөрөөдөх юмдаа би. Салсан чинь гэдсэндээ хүүхэдтэй үлдчихвэл ямар гоё вэ гэх мэт. Муу найз минь хүүхэд үрчлэх талаар ярьдаг байсан ч дэмжлэг аваагүй байх.
Өчигдөрхөн би хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдрээд хичнээн их баярлаж хамгийн түрүүнд найздаа хэлнэ гэж бодож явдаг. Хэлээгүй нь ч болж азаар.
Найзыг минь ивээж хайрлаач гэж хүсэж болох бүхий л зүйлээс хүсмээр....
7 comments:
oo yamar gunigtaim bee? nohort ni ch baisan yum bilu? bas zarimdaa er em hosuud hoorondoo taarahgui tohioldol baidag l yum gesen. yumiig yaj medhev oor sain zaluutai taaraad huuhedtei boloh baihaa.
учир найзад минь байдаг юмаа. Гэхдээ би найзыгаа хүүхэд олж чаднаа гэдэгт итгэлтэй байдаг. Цаг хугацааны л асуудал гэж боддог.
Цусны резурс өөр өч төчнөөн л зүйл байдаг гэвч аль нь вэ ч гэж асууж би чаддаггүй. Санааг нь зовоохоос айгаад. Мэдээж маш олон сайн эмнэлэг, гадаад дотоодоор явсан учир тэрнийг шинжилсэн гэж найдсан.
Өндгөн эс гэж эмэгтэй хүнд хүүхэдтэй болход туйлын чухал зүйл байнаа.
хмм хэцүү шүү би өөрийгөө бодохоор яг л ийм хувь тавилан хүлээж байгаа ч юм шиг санагддаг. Одоо 7 жил болж байна тэр хүний тэсвэр тэвчээр хаана хүрээд тасрах бол гэж бодохоор хүний амьдралыг үрээд байгаам шиг санагддаг. заримдаа би чады ш дээ яагаад чадахгүй гэж гэж бодохоор одоохон л олдчих юм шиг бүр заримдаа олдчихсон юм шиг инээмсэглээд сууж байдаг...
Итгэлээ битгий алдаарай. Би гэдсэн дэх үрээ алдаад бүтэн нэг жил аймаар шаналж бсан. огт боломжгүйг бхад хүртэл өдөр бүр тест үзнэ. Гэдсэнд хүүхэд бгаа мэтээр төсөөлнө, хөдөлж бгаа юм шиг санагдах гэх мэт.
энд \Японд\ би бас хүүхэдгүй нэг хосыг мэдэх юм байна, их сургуулийн профессор, хуульч гээд л мундаг хүмүүс... гэтэл бас тийм проблемтой байсан. Нөхөрийнх нь эмэгтэй дүү нь нөхөртэйгээ салахдаа жирэмсэн байсанаа нөхөртөө хэлээгүй боловч, ах нь бид хоёр үрчлээд авчихий гэхэд.., зөрөөд абортонд орсон байгаан, ёстой хүйтэн сэтгэлтэй хүн гэж бодсон.
+ нөгөө ээж мод, ээж хайрхан этэр яваад хүүхэд гуйхад олддог л гэсэн яриа байдагшд үнэн худалыг нь мэдэхгүй ч, мухар сүсэг байж болох ч гэсэн...
Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас энерги болоод бясалгал энэ тэр гэсэн сэтгэл зүйгээ сайн бэлдээд тогтмол үр дүнтэй хичээхэд болох байхооо,
eej bolj chadaxgyi bna gdg xamgiin aimaar bx daa. bi odoo 2 xyyxedtei ch 3 daxia gargaxaas aigaad bdag bolson. Xyseed olson ch xorvood mendlex xyrtlee bas l urt xugatsaa tuuldag shyy dee. ter xugatsaa l aimaar sanagdaad...
Тээгчээр гаргуулж болоогүй юм боловуу? Хүсэхэд хясна гэж хэцүү ч юмаадааа. Болохоос болохгүйг нь хүртэл хамт явсан блгүй? хэн хэнд нь хэцүү бгаа. Хэнийг нь ч буруутгах аргагүй...
Post a Comment