Миний дуртай бороо орж байна.
Ёстой нэг гоё байна даа.
Уржигдар ёстой нэг инээдтэй зүүд зүүдэллээ. Зүүдэндээ өөр залуу зүүдлээд муу хар хүнээ гомдоох вий дээ гэхгүй юу хаха.
Тэртээ 2000 оноос өмнө 10н жилийн жаалхан охин байхдаа ангийн хүүдээ татагдаад чухам л явж билээ. 7р ангид манай ангид шилжиж ирсэн тэр хүүгийн юунд татагддаг байсан юм бүү мэд. Зүгээр л их таалагддаг байлаа. Тэгээд 10 төгстлөө л тэрнийг бодож явж билээ. Гэхдээ надад ямар ч хариу үйлдэл ирсэнгүй, би ч тэрэнд мэдэгдээгүй байх гэж найдсаар төгсөж билэ.
Хожим харин тэр бид 2 нэг тийм таагүй байдлаар холбогдож тэр хүүд тухайн үедээ их л гомдож байсан ч эргээд л тоохгүй ангийн хүү гэж ханддаг болсон билээ.
Одоо бол таарвал мэндтэй устай тэгсгээд л явна даа.
Тэгсэн өнөө хүү чинь харин зүүдэнд орж ирчихээд салдгүй шүү ккк.
Бүүр гэрт хүрээд ирлээ. Чи намайг энэ хугацаанд огт бодож байгаагүй юу, нэг удаа ч болов дайралдая гэж бодсонгүй юу гээд л сүйд ээ. Нэг тийм юу гэмээр юмбдээ, зүрх өвтгөсөн харцаар хараад салдгүй шүү.
Тэгээд нэг өдөржингөө хажуунаас минь салсангүй ккк.
Өглөө сэрээд бодлоо. Тэр нэг таагүй учирлаас хойш бяцхан гомдол байсаар байсан юм болов уу гэж.
Тэгээд өглөө нь харин маш тааламжтай байлаав шдээ. Одоо хүртэл хүнтэй суудаггүй хүний зүүдэнд ороод яадаг яадаг нөхөр вэ гэхгүй юу ккк.
* Би нөхөртэйгөө учирах хүртэл холбоотой байсан бүхий л залуусын хэн нь ч яг л надад тохирно, энэ л миний нөхөр болно гэж хэзээ ч бодогдож байгаагүй гэхэд сонин шүү. Бүтэхгүй гэдгийг нь мэдэрдэг мэддэг байсан. Харин ханьтайгаа таараад л бид 2т ирээдүй байгаа гэдгийг мэдэрч байсан. *
Бас л нэг бүтээгүй мөртлөө сайхан дурсамжийн эзэн өнөөдөр бодогдоод сууж байна. Яг л ийм бороотой өдрүүдэд бидний дурсамж бий. Тэр маань бас л хүнтэй суудаггүй нэг хүн байна, хэд хэд оролдоод бүтэхгүй нь гээд хаясан сурагтай. Одоо харин нэг хөөрхөн бомбгор хацартай алаг нүдэн охинтой найзалж байгааг найз нь харсаан. Чиний минь амьдрал бүтэж сайхан явж байхыг харах юм бол үнэхээр том хэрэг юм шүү.
Бороо бороо бороо чи дурсамж хөтлөн авчирч хөнгөн гунигт автуулан байна даа. Гадаа маш гоё байнаа.

No comments:
Post a Comment