Tuesday, July 16, 2013

:)

Өчигдөр энийг үзэв. Ёстой их таалагдсан. Бор хүү минь ер айж цочоогүй ээжийгээ тайван үзүүлсэн. Ах дээр нь ямар ч билээ нэг кино үзэж байхад ёстой их тийчигнэж ээжийгээ айлгаж байж билээ.
Вакцин гэх зүйлийн талаар байнга л ямар нэг бодол тээх юм даа.

Гэснээс кино маань бүүр орой 10,30д дуусаад хүү рүүгээ залгалаа. Эмээтэйгээ байгаан. Тэгсэн ээж та 2 ирээд яах юм бэ, нэг мөсөн маргааш ирэхгүй юу гэж байна. Хүү тэгсэн цаанаас би яръя л гэж байна. Тэгээд авсан их дуу муутайгаар ээж та орой машинаа унаад ирье гэсэн яасан бэ гэж авдийн. Бид 2-ын машин гардаггүй өдөр лдөө. Тэгээд ээж нь одоо очилоо гэсэн нээх хөөрхөн баярлаж уу. Тэгээд замаараа жаахан идэх юм аваад очисон унтчижээ миний бор хүү.

Жаахан ханиадтай байгаан усан Ц аваад очилоо. Өглөө сайхан тэврэлдэж тэврэлдэж ажил руугаа гарлаа. Энэ киног үзээд гараад ирсэн чинь яагаад ч юм хүү рүүгээ бүүр заавал очимоор санагдаад, яараад ккк.
Миний хүү агаа болох гээд хөөрхий их хичээж байгаа. Хөөрхөн дүүдээ хайртай шүү гээд л үнсдийн. Бор хүүгээ дүүг нь гарсан ч ээж нь анхаарал халамжаа багасгахгүй ээ. 2лаа хичээнээ :)
Яагаад ч юм хүүдээ их итгэдэг юм. Чаднаа гээд л бодход миний хүү жаахан хирнээ л чаддаг.
Одоо удахгүй төрсөн өдөр нь боллоо 10-хан хоног үлдчиж. Саяхан миний хүү надад гурил цэцгэн чимхэж ээждээ бэлэг барьсан. Ээж нь чи чадахгүй ээ гэж хэлчихээд эргээд харсан чинь хэд хэдийг хийгээд тавьчихдагийн. Нээх хөөрхөн. Ээж нь баярласан даа хөөөөөөөх гээд л. Ёстой мундаг миний хүү.

1 comment:

Anonymous said...

Sain uu? Udahgui eej boloh gej bgad bayar hurgeye. Blog chini ikh taalagddag shuu ter bolgon comment bichij chadahgui ch unshih durtai. Bi bas sayahan huutei bson. Biee sain bodooroi